surguuli.jpg
2022-08-19 15:21
Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-наас өнөөдөр их, дээд сургуулиудын хичээл эхлэх хуваарийг танилцууллаа. -МУИС, СУИС, ШУТИС, АШУҮИС-ийн хамгийн эхний буюу хичээл эхлэх цагийг 07.40 цагаас, -МУБИС, ХААИС, ХҮИС-ийн цагийг 08.40 цагаас эхлүүлнэ гэв. Түүнчлэн МУБИС, ШУТИС, ХААИС, СУИС, АШУҮИС-ийн хичээлийн шинэ жил наймдугаар сарын 29-нд, МУИС есдүгээр сарын 5-нд эхэлнэ гэсэн юм.

shal-1280x853.jpeg
2022-08-19 14:55
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлагийн даргын удирдамжийн дагуу хүнсний зах, сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2022 оны 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхийг хянаж, шалгаж байна. Хяналт шалгалтын хүрээнд: Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ бүрдэлт, Лангуун дээрх үнэ кассын […]

net.jpg
2022-08-19 13:45
Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөлийн урилгаар 9 дүгээр сарын 14-нөөс 19-ний өдрүүдэд “Netflix”, “HBO”, “Warner Bros”, “Paramount Pictures”, “Discovery”, “National Geography”, “Living films”, “MTV” зэрэг дэлхийн томоохон студи, продакшн, компанийн продюсер болон удирдлагууд Их Британи, АНУ, БНСУ зэрэг орнуудаас Монгол Улсад хүрэлцэн ирэхээр болсон талаар Соёлын сайд Ч.Номин мэдээллээ. Тухайлбал, “Wonder Women 1984”, “Greenland”, […]

oyutan.jpg
2022-08-19 13:33
Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв. Монгол Улсын засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 13 сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, 8 сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1567 оюутан суралцаж байсан юм. Энэ […]

tsereg.jpg
2022-08-19 12:21
Хилийн цэргийн 0306 дугаар ангийн хилийн цэргийн … дугаар салбарын орлогч, ахлах дэслэгч М өнөөдөр /2022.08.19/ зэвсгийн осол гаргаж, биедээ гэмтэл учруулжээ. Алба хаагчийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд Хил хамгаалах ерөнхий газар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс томилогдсон бүлэг нисдэг тэргээр татан авч, эмнэлгийн тусламж үзүүлэн ажиллаж байна. Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий […]

zam-1.jpg
2022-08-19 12:18
Өнгөрсөн ажлын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 936 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, зам тээврийн ослын улмаас нийслэлд тав, орон нутагт 20 хүн гэмтсэн байна. Харин орон нутагт 10 хүний амь хохирчээ. Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 498 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

shatahuun.jpg
2022-08-19 12:00
Улсын хэмжээнд наймдугаар сарын 11-ний байдлаар нийт 136,835 тонн шатахууны нөөцтэй байгааг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас мэдээлэв. Тодруулбал, А-80 автобензин 7,435 тонн буюу 45 хоног АИ-92 автобензин 40,663 тонн буюу 30 хоног АИ-95 автобензин 4,644 тонн буюу 35 хоног Дизель түлш 82,161 тонн буюу 30 хоногийн, онгоцны түлшний 25 хоногийн нөөцтэй байна. Улаанбаатар хотын […]

kino.jpg
2022-08-19 11:46
“Монгол кино нэгтгэл” төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-ын дүрмийг шинэчлэн батлах тухай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын тогтоолын дагуу Удирдах зөвлөлийн гишүүдийг томилов. Тогтоолд, “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын удирдах зөвлөл нь долоон гишүүнтэй байх бөгөөд Соёлын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас гурав, Төрийн өмчийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл хоёр, мэргэжлийн […]

-Амгалан-1024x682.jpg
2022-08-19 11:26
БШУЯ-аас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан дээд боловсролын салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа. Энэ үеэр тусгай зөвшөөрлийг нь цуцалж буй 13 их сургуулийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нэрлэв. -Газарчин дээд сургууль -Зүүн хүрээ коллеж -Маргад дээд сургууль -Монголын менежмент, технологийн дээд сургууль -Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль -Номэра дээд сургууль -Рафлес ОУ-ын […]

esh.jpg
2022-08-19 11:25
Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий Монгол хэл бичгийн шалгалтыг энэ оны дөрөв болон тавдугаар сард зохион байгуулсан. Энэхүү хоёр удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй шалгуулагчид наймдугаар сарын 20-ны 10:00-11:40 цагт дахин шалгалтад хамрагдахаар болсон. Улаанбаатар хотын шалгалт Баянзүрх дүүргийн 21-р сургууль дээр зохион байгуулагдах […]