Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлагийн даргын удирдамжийн дагуу хүнсний зах, сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2022 оны 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхийг хянаж, шалгаж байна.
Хяналт шалгалтын хүрээнд:
- Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ бүрдэлт,
- Лангуун дээрх үнэ кассын үнэтэй зөрүүтэй байгаа эсэх,
- Жин хэмжээндээ хүрч буй эсэх,
- Жин хэмжүүр баталгаажсан эсэх,
- Эрүүл ахуй стандартын шаардлагыг хангаж буй эсэх,
- Дэлгүүр, худалдааны төвүүдийн нийлүүлэгчидтэй хийж буй гэрээ нь өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж буй эсэх болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгав.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, арга хэмжээний тухай мэдээллийг нэгтгэн хүргэнэ.
Эх сурвалж: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
5 comments
ихэнх дэлгүүр ийм бга Мөнгөө тооцоод очоод бичүүлэхээр дандаа зөрнө Тэгээд бараагаа буцаана хасуулана Заримдаа хэл ам хийнэ Уг нь хүн амьтантай муудмааргүй бухимдмааргүй явмаар бхын
Том сүлжээ дэлгүүр байрны хажуугн дэлгүүр дандаа зөрүүтэйшд тооны машинд хийгээд очихоор шаал тэнэг 10-15 зөрүү гардаг касс илүү бичдэг
Дэлгүүрүүд бүгд тийм байдаг. Ялангуяа томоохон супермаркетууд.
Томоохон худалдааны төвүүдэд лангууны үнэ кассны үнэ нь нилээд хол зөрүүтэй байдаг.Энэ бол үйлчлүүлэгчээ хуурч залилан хийж луйвардаж бна гэж үзэхээс өөрөөр юу гэж үзэх вэ
Миний дэлгүүр бүр хэдэн жилийн өмнөөс л ийм зөрүүтэй үнэтэй байсан.хэлэхээр сольж амжаагүй байна гэдэг.ТҮЦ нээс л үнэтэй зардаг газар даа.