ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдал, нэмэлт дархлаажуулалтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга
О.Дашпагма: Вакцинд хамрагдах ёстой хүүхдүүдийн тодорхой хувь нь хамрагдаж чадаагүйгээс улаанбурхан өвчний дэгдэлт өргөн хэмжээнд тархах эрсдэлтэй байдаг. Иймээс тавдугаар сарын 29-нөөс эхлэн улс орон даяар 10 сартайгаас найман насны хүүхдүүдийг улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт вакцинжуулалтад хамруулах ажлыг зохион байгуулах гэж байна. Дархлаажуулалт зургаадугаар сарын 10-ныг дуустал үргэлжилнэ. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд түшиглэж дархлаажуулалтын ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул эхлээд эцэг, эхчүүдэд мэдээлэл хүргэж танилцуулснаар дархлаажуулна
Ингэснээр өвчлөлийн дэгдэлтээс сэргийлэх боломжтой бөгөөд. Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтыг 21 аймаг, есөн дүүргийн Өрхийн Эрүүл Мэндийн Төв (ӨЭМТ)-үүдэд зохион байгуулна.