Засгийн газраас зарласан “Шилэн” ажиллагааны хүрээнд өнөөдөр Кино урлагийг дэмжих сан тэргүүтэй таван сангийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байршууллаа. Тэгвэл Байгаль орчин уур амьсгалын сан нь 2020 онд Агаар орчныг бууруулах, хур хог хаягдлыг устгах, цэвэрлэх ажлыг зохион байгуулахад 15 сая төгрөгийг олголоо. Мөн 2019 онд Туул гол болон бусад голуудын орчны бохирдлыг хавар, намрын сарын аяны хүрээнд бүх нийтийг хамруулан цэвэрлэх ажлыг зохион байгуулахад 29.9 сая төгрөгийг 21 сав газрын захиргаанд олгосон байна.