Сүхбаатарын талбай дээр “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”, “Үнэн ба зөв нам”, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”, “Хувиараа тээвэр эрхлэгчдийн нэгдсэн холбоо”, “Намгүй монгол хөдөлгөөн”, “Экологи зайсан ТББ” нар хамтран өнөөдөр (2019.05.27) “Машинтай жагсаал” зохион байгуулсан юм. Тэд албан ёсны зөвшөөрөлгүй жагссан гэх бөгөөд эмх замбараагүй байдал үүсгэсэн тул цагдаа нар жагсагчдыг албадан тарааж, зарим хүмүүсийг нь саатуулжээ. Энэ үеэр Улсаа аврах ард түмний хөдөлгөөний тэргүүн Б.Жагар хөлөндөө гэмтэл авсан гэнэ.

Мөн машинтай жагсагчдын нэг болох н.Цэгмид Сүхбаатарын талбай дээр машинтайгаа яваад зогсохгүй хүн дайрахыг завдсан үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ. Олон нийтийн газар эмх замбараагүй байдал үүсгэсэн, улсын тусгай газар руу нэвтрэхийг завдсан хэргээр жагсаалд оролцсон нэр бүхий хүмүүс одоо цагдаагийн газарт тайлбар мэдүүлэг өгч байгаа юм байна.

By updown

One thought on “Сүхбаатарын талбай дээр эмх замбараагүй байдал үүсгэсэн жагсагчдыг саатуулжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн