“Монголын оюутан мисс” тав дэх жилдээ тодорно

“Student Miss Mongolia 2019” наадам энэ жил улсын хэмжээнд 5 дахь жилдээ болно. Наадмын таван жилийн ой тохиож буй тул шагналын сан, хамрах хүрээг нэмэгдүүлжээ. Өнгөрсөн жилийн тэргүүн мисс БНСУ-д зохион байгуулсан “Дэлхийн оюутан мисс” наадамд оролцсон бол энэ жилийнх мөн адил тус наадамд оролцоно.

Харин тэмцээнд оролцох бүх зардлыг тэмцээний зохион байгуулагч нар гаргах аж. Мөн шагналт байр эзэлсэн бүсгүйчүүд гадаадад аялах эрх болон мөнгөн шагнал, хамтран ажилласан байгууллагын шагнал хүртэх юм байна. Тэмцээний анхан шатны шалгаруулалтад оролцох бүсгүйчүүдийг энэ сарын 25-нд бүртгэж дууссан. Тус тэмцээнд ЕБС болон их дээд сургуулийн 15-23 насны охид оролцож байна. Харин тэмцээний эцсийн шатны шалгаруулалтад шилдэг 20-25 оролцогч өрсөлдөнө.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн