Өнгөрсөн 7 хоногт Баруун-Уртад +36 хэм хүрч халжээ Б.Туяа | Zindaa.mn 28 минутын өмнө Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар 0.1-35.0 мм бороо, нойтон цас орсноос хамгийн их нь Хөвсгөлийн Хатгалд 35.0 мм, Эрдэнэбулганд 30.0 мм, Тариаланд 26.0 мм, Хэнтийн Батширээтэд 23.0 мм орсон байна.
Өнөө өглөөний 08 цагийн өртөө, харуулын талбай дээрх хэмжилтийн мэдээгээр Хөвсгөлийн Хатгалд 26 см зузаан цасан бүрхүүлтэй байна. 20-22-нд ихэнх нутгаар халж Дархадын хотгор, Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +20…+27 градус, говь талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар +31…+36 градус, бусад нутгаар +27…+33 градус байв.
Үүнээс Хамгийн дулаан нь Сүхбаатарын Баруун-Уртад 23-нд +36 градус хүрч халжээ. Харин шөнөдөө хугацааны сүүлчээр ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3…-10 градус, говь, талын нутгаар +3…+8 градус, бусад нутгаар -3…+4 градус байлаа.
Хамгийн хүйтэн нь 25-ны шөнө Баянхонгорын Гурванбулаг -10 градус, Хөвсгөлийн Хатгалд -9 градус хүйтэн хоносон байна. Ихэнх хугацаанд салхи шуургатай байсан бөгөөд 24-25-нд ихэнх нутгаар 12-14 м/с говь, тал, хээрийн нутгаар зарим үед 14-16 м/с, түр зуур 20 м/с хүртэл ширүүссэн байна. Улаанбаатар хот орчмоор: 24-нд 2.5 мм бороо орлоо.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурсан байна. Агаарын температур хувьд 24-26-ны шөнө +3…+6 градус, Яармаг-Сонгины орчмоор -3…-9 градус хонов. Өдөртөө 22-23-нд +30…+32 градус хүрч халсан бол бусад хугацаанд +13…+16 градус байв.
Эх сурвалж: ЦУОШГ