Улс төрд нэршил болж, нийгэмд танил болсон МАНАН бүлэглэлийг олон нийт поп улстөрч Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан нарын онилж хэлснээр Ц.Элбэгдорж, М.Энхболд үүсгэсэн гэж ойлгодог болжээ. Тэдгээр гишүүд анх МАНАН-г илчилсэн гэсэн ойлголтыг нийгэмд өгч, өөрсдөө бас тодрохыг хүсч байгаа нь ч нийтэд тодорхой харагдаж байгаа.
МАНАН бүлэглэл улс төрд байгаа. Түүний анхдагч нь Н.Алтанхуяг, Н.Энхбаяр болох талаар энэ нийтлэлд дурдах болно. Өмнөх нийтлэлийг энд МАНАН-гийн анхдагчид ба загалмайлсан эцгүүд… энд дарж уншина уу.
2004 оны УИХ-ын сонгуулийн дараа Алтангадас бүлэглэл сонгуульд хамгийн олон санал авсан Эх орон-Арчилал эвслийн удирдлагуудыг зайлуулж, Н.Энхбаярыг УИХ-ын даргад томилж, Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар томилсон юм.
Энэ хамтарсан Засгийн газарт Алтангадасын гол дүрийн нэг Н.Алтанхуяг ЗГХЭГ-ын даргаар ажиллахаар болов. Мөн МАХН, АН талаас нэгдсэн Алтангадасын бүх гишүүн энэ Засгийн газарт багтаж анхны МАНАН-гийн Засгийн газар байгуулагдсан түүхтэй.
МАНАН-гийн Засгийн газар байгуулагдсан ч Алтангадасынхан Н.Энхбаяртай нийлж Эх орон-Ардчилал эвлийг задалж, Эх орон-Ардчилал эвслээс сайд болсон ганц хүн Б.Эрдэнэбатыг Батлан хамгаалахын сайдаас огцруулж, Засгийн газраа цэвэр Алтангадас ба МАНАН-гийн гишүүдээс бүрдүүлж байв. Засгийн газраа МАНАН-туулж чадсан Алтангадасынхан 2005 оны нэгдүгээр сард МАХН-ын гишүүд, Удирдах зөвлөл болон УИХ-ын гишүүд Их тэнгэрт цугларсан байдаг.
Энд МАХН-ын нэрийг өөрчлөх, гэхдээ МАХН гэдэг товчлолоо хадгалахын тулд Монголын ардчилсан хөгжлийн нам уу, Монголын ардчилсан хөдөлмөрийн нам гэх үү. Энэ нэрний аль нь вэ гэдэг асуудлаар маргасан байдаг. Харин энэ шинээр байгуулагдах намд МАХН, АН-аас нэгдэж Алтангадасыг байгуулсан бүх улстөрчид багтана гэж тохиролцсон гэдэг юм.
С.Баярцогт оо! Та нар манай намд элсэнэ гэсэн чинь яасан бэ?
Мөн хэрвээ энэ намыг байгуулж чадах юм бол Монголын төрийг 20 жил удирдана гэж тохиролцсон байжээ. Энэ шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Д.Арвин чуулганы хуралдаан дээр нэг удаа ам алдсан бөгөөд “С.Баярцогтоо Та нар манай намд элсэнэ гэсэн чинь яасан бэ. Хэлж тохирчихоод…” гэж ил тод асууж байсан нь хэвлэлүүдээр гарч байв.
Эх орон-Ардчилал эвсэл ингэж задарсан ч гэсэн АН УИХ-д 30 орчим суудалтай байсан ч Р.Гончигдорж, Ц.Нямдорж хоёр энэ боломжийг үгүйсгэж УИХ-д бие даасан бүлэг байгуулалгүй 62-ын бүлэг буюу бүдүүн бүлгийг байгуулж, дэд даргаар нь Р.Гончигдорж сонгогдож байсан нь түүхэнд үлдэж.
Ийнхүү МАНАН бүлэг улам хүчээ авч өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ажиллаж, 2005 онд АН-ынхан буюу Алтангадасынхан намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшсэн М.Энхсайханы эсрэг ажиллаж Н.Энхбаярын сонгуулийн ялалтыг хангаж өгсөн юм.
Алтангадас фракцийнхны нийгэмд нутагшуулсан, өнөөдөр нийгэмд танигдсан, МАНАН гэсэн нэр томъёог анх 2006 онд сэтгүүлч асан Г.Дашрэнцэн, Эх орон-Ардчилал эвслийг санаачилагч иргэн Н.Дугар хоёр анх Дээдсийн хүрээлэн сонинд бичиж, нэрлэж байв. Тэр үед нийгэм энэ нэршлийг төдийлөн хүлээж аваагүй. Одоо бол харин сайн таних болжээ.
Н.Энхбаяр саяхан ТВ-9 телевизэд ярилцлага өгөхдөө 2004 онд байгуулагдсан энэ Засгийн газраа Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан хэмээн өмгөөлж байв. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь Үндсэн хуулийн бус аргаар байгуулагдсан Засгийн газар байв. Учир нь Засгийн газар сонгуульд оролцож хамгийн өндөр санал авсан Эх орон-Ардчилал эвсийн дээд удирдлага оролцоогүй. Засгийн газар байгуулах асуудлыг Алтангадасынхан зөвшилцөөгүй юм.
МАХН-ын байрыг хэн шатаасан бэ?
МАНАН 2008 оны УИХ-ын сонгуульд ч хүчтэй гэдгээ харуулсан юм. Алтангадасынхан УИХ-д арай гэж 45 суудал авсан МАХН-ын дарга С.Баярыг ч шахалтанд оруулж, дахин стандарт биш Засгийн газар байгуулсан билээ.
С.Баяр 2008 оны УИХ-ын сонгуулиар намаа 45 тойрогт ялуулах бэлтгэл ажлыг санал хураахаас өмнө хангачихсан байв. Өөрөөр хэлбэл ийм ийм 45 тойрогт энэ, энэ хүмүүсийг ялуулна гэсэн тохироо хийгдэж, сонгуулийн дүн гарахад 45 тойрогт төлөвлөсөн ёсоор ялалт байгуулсан байв.
Нийгэм үүнд бухимдаж, энэ бухимдлыг далимдуулан МАХН-ын удирдлага О.Магнайг ашиглан намын байр луугаа дайруулж, үймээний дүнд байр ч шатав. Өөрөөр хэлбэл МАХН дотор О.Магнайг ашиглаж улс төр хийдэг хүн байсан. Тэр нь С.Баярын зөвлөх Б.Энхмандах байв. О.Магнайгийн ээж Отгонжаргал С.Баярын улс төрийн бодлогын зөвлөх Б.Энхмандахын эхнэр хоёр эгч дүүс. Тэдний ийм далд холбоо МАН болон О.Магнай нарыг нэгтгэж байсан хэрэг.
О.Магнайг МАХН ашиглаж эхэлсэн үйл явц 2007 оны өвлөөс эхэлсэн. О.Магнай, Ж.Батзандан нар энэ оны өвөл МАХН-ын байр луу дайрч, хаалга цонхыг эвдэхэд С.Баяр тэднийг цагдаад өгсөн дүр эсгээд өргөдлөө эргүүлэн татаж авсан байв. МАХН-ын байр луу дайрах ажиллагааг Б.Энхмандах хийсэн бөгөөд. Б.Энхмандах О.Магнайтай тохирч Төрийн ордны ард талд үймээн дэгдээн, хүмүүсийн зургийг шатгаан намын байр луу дайрсан гэж улс төрийн хүрээнд ярьдаг байв.
Үүний дараа О.Магнай Хотын захиргаан дээр очсон бөгөөд тэнд юу хийхээ мэдэхгүй мухардалд орсон О.Магнай “одоо яах вэ” гэж асуухад Г.Уянгаагийн нөхөр А.Баатархуяг “Одоо Б.Энхмандах руу ярь” гэж хэлсэн байдаг юм. Энэ үймээний гол зорилго нь Б.Энхмандах намын дарга М.Энхболдын нэр хүндийг унагааж, намын даргаас нь буулгаж, С.Баярыг намын дарга болгох сонирхол байв.
2008 оны сонгуулийн үеэр дахин намын байраа шатаасан С.Баяр шууд хамтарсан Засгийн газрын газраа ярьж эхэлсэн. Энэ процесст АН сөрөг хүчний нам шиг байсан бол намын байр шатаж, 5 хүний амь нам хохирсон хэргийг эцэслэн шийдэх ёстой байв. Гэхдээ АН ийм юм хийгээгүй. Алтангадасынхан дахин улс төрийн санаачилгыг гартаа авч, хамтарсан Засгийн газарт орчихсон юм. МАНАН-гийн загалмайлсан эцгүүдийн нэг Н.Алтанхуяг ч бялуунаас хоцроогүй бөгөөд тэр Шадар сайдаар томилогдсон билээ.
2008 оны МАХН-ын Удирдах зөвлөлийн хурлаар манай нам хандиваар биш түрээсээр санхүүжих бодлого барина. Одоогийн намын байраа нурааж, шинэ байр барих, томуурлна гэсэн шийдвэрийг С.Баяр гаргуулсан байдаг. Намын байр шатсны дараа энэ зорилго нь биеэлж, төсвийн хөрөнгө болон хандивын хөрөнгөөр ахуучин байрнаасаа хэд дахин том болгосон юм.
Бурхнаас хүссэн Н.Алтанхуягийн гуйлт
Энэ стандарт биш С.Баярын Засгийн газарт Алтангадасынхан давуу эрхтэйгээр сайдын суудал авснаар МАНАН улс төрд улам хүчээ авсан ч 2009 оны 11 сард С.Баяр эрүүл мэндийн байдал муу гэсэн шалтгаанаар Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзаж байв. С.Баярыг огцорсны дараа Н.Алтанхуяг сонинд ярилцлага өгч “Би бурханаас олон юм гуйж байгаагүй юм билээ. Ерөнхий сайд С.Баярыг эрүүл энх байлгаж өгөөч” гэж гуйсан хэмээн “уярсан” байдаг юм.
Харин үнэн хэрэгтээ С.Баяр эрүүл мэнд нь муудаж биш томоохон шахалтанд өртөж албан тушаалаасаа татгалзсан гэдэг. С.Баяр тэр үед эрүүл мэндээ анхаардаггүй хүнийг яалтай ч билээ хэмээн УИХ дээр хэлж байсан. Түүнээс хойш 10 жил өнгөрчээ. С.Баярын эрүүл мэнд муудаад бурхны орон руу явахдаа тулаагүй. Түүний бие одоо ч хачин сайн байж л байна.
С.Баяр шахалтаар огцорсон ч МАНАН-гийн төлөөлөл болох Сү.Батболд гэдэг хүн Ерөнхий сайд бөгөөд МАХН-ын дарга болсон бөгөөд Алтангадас буюу МАНАН-гийнхан нийлээд Тавантолгой, Оюутолгойг хөгжүүлнэ гэж стандарт бус Засгийн газраа рекламдаж байв.
Гэхдээ үнэн хэрэгтээ МАНАН-г бүрдүүлэгч хоёр нам хоёр толгойг нэг нэгээр нь авах хэтийн төлөвтэй байсан. Тухайлбал одоо нэгэнт ил болоод байгаа Оюутолгойд МАХН ба С.Баярын эрх ашгийг шингээх, Тавантолгойд АН ба Ц.Элбэгдорж ашиг сонирхлоо шингээхээр тохиролцож байсан гэдэг. Гэхдээ С.Баярыг Ерөнхий сайдаас огцруулах ажил Оюутолгойд ашиг сонирхлоо шингээхээс өмнө болчихсон. Ц.Элбэгдоржийг Тавантолгойд ашиг сонирхлоо шингээх гэж байгаа явдлыг хааж С.Баярыг огцруулсан гэдэг.
Үргэлжлэл бий…
Э.ТУУЛ
3 comments
Яг бичжээ алтангадасынхан дарга сайд болхынтулдяахаасч буцахгүй хогын хүмүүс байдгыг бид мэднээ
Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо