Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг нийгмийн анхаарлын төвд байна. Хэргийг үйлдсэн хэмээн буруутгагдаж, шүүхээс ял сонссон хүмүүст хүчээр хэрэг хүлээлгэсэн, эрүүдэн шүүсэн баримт нийтэд ил болж, зарим улстөрчдийг айдаст автуулж байгаа бололтой.
Сүүлийн үед АН-ынхан бүр ч илүү сандралдах болов. Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн хуульч Д.Золжаргал “Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг бол гарцаа байхгүй Эрдэнэт үйлдвэртэй холбоотой байх магадлал өндөр” хэмээн жиргэсэн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “ Энэ хэргийг “Эрдэнэт”-тэй холбоотой гэж боддог. Анх 1998 онд “Эрдэнэт”-д үүссэн томилгооноос эхлээд энэ асуудал үүсэл болоод, Ардчилсан холбоо эвслийн үед олон удаа Ерөнхий сайдыг буцаасан асуудлаас үүссэн болов уу гэж бий харддаг” гэж мэдэгдээд байгаа.
С.Зоригийн амь нас хохирсон 1998 онд улс төр гэж мэдэхгүй, улс төрд сураг ч үгүй байсан, одоо АН-ыг удирдах багт ажиллаж байгаа хүмүүс гэнэт С.Зоригийн хэрэгт анхаарал тавьж, элдэв дуулиан тарьсан мэдээлэл хийж байгаа нь нэг л сэжигтэй.
Энэ хэргийг гарсны дараа улс төрийн хүрээнд ч, нийгмийн хүрээнд ч С.Зоригийн алуурчид АН дотор бий гэсэн ойлголт тархсан байсан. Хэргийг шалгах Ажлын хэсгийн багийнхан ч энэ талаар энд тэнд ам нээсэн мэдээ байдаг.
Э.Бат-Үүл гэхэд энэ хэрэгт 21 жил сэжигнээр шалгагдаж, сэжигтний тоонд багтсаар ирсэн нь өөрөө сонин баримт юм. Харин одоо энэ хэрэгт тэгтэлээ анхаарал хандуулдаггүй, болж өгвөл амаа хамхисаар ирсэн АН -ын гишүүд яагаад хөдөлгөөнд оров, яагаад сандралдаж болов гэсэн асуулт зайлшгүй анхаарал татаж эхэллээ.