Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас осолдож, эрүүл мэнд, улмаар амь насаараа хохирсон тохиолдлууд гарсаар байна. Тухайлбал, өчигдөр (2019.04.29) Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд компанийн хашаан дотор энэ төрлийн осол гарч, 54 настай иргэн нас баржээ.
Тэрээр Баянзүрх дүүргийн харьяат Б гэх иргэн байсан бөгөөд “Волво” загварын ачааны автомашинд засвар хийж байгаад дарагдан нас барсан тухай дуудлагыг 19:48 цагт хүлээн авч, Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж, цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Иймд аж ахуйн нэгж байгууллагууд болон ард иргэд өөрсдөө хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг бүрэн хангаж, энэ асуудал дээр өндөр шаардлага, хяналт тавьж ажиллахыг анхааруулж байна.