“Зүүнбаян рефайнери” ХХК-ийн хэргийг сэргээв

Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Бага тэнгэрийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 4,0 га газрыг эзэмшиж байсан “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн ой сүйтгэсэн хэргийг сэргээжээ.

Тус компани нь эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр 0,6891 га талбайд бургасан ойг сүйтгэсэн хэрэг бүртгэлтийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас энэ сарын 4-ний өдөр хаасан аж. Ингэхдээ “Зүүнбаян рефайнери” ХХК нь газар, газрын хэвлий, хөрс, ургамлыг зөвшөөрөлгүйгээр гэмтээсэн, устгасан, усны нөөцийг хордуулсан, тасалдуулсан эсэхийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна. Тиймээс хэргийг сэргээн шалгуулахаар болж, дахин шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн