Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ц.Нямдорж: Чи одоо болно хөөш, хаанахын ямар сэтгүүлч яваад байгаа юм – updown.mn

Ц.Нямдорж: Чи одоо болно хөөш, хаанахын ямар сэтгүүлч яваад байгаа юм

С.Зориг агсныг хөөнөөсөн хэргийг шалгах явцад эрүүдэн шүүсэн хэргээр Цагдаагийн байгууллага ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг саатуулсан гэх мэдээллийн талаар өнөөдөр 15.40 цаг орчимд Live tv болон mass сайт зэрэг мэдээллийн хэрэгслүүд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодруулга авлаа.

-Сайн байна уу сайд аа. Та нэг мэдээлэл өгөөч…

-Юун мэдээлэл билээ.

-Өнөөдөр ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг баривчилсан юм байна. Мөн Э.Бат-Үүлийг баривчлах гэж байгаа мэдээлэл ч цацагдаад байна?

-Б.Хурцыг бол өчигдөр орой саатуулсан гэдэг мэдээлэл би авсан. Э.Бат-Үүлийн талаар бол юм яриагүй. Наадах чинь бол одоохондоо худлаа мэдээлэл байна.

-Таныг бас ТЕГ дээр гурван хэрэг дээр шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Яг ямар ямар үндэслэлээр шалгаж байгаа юм бол?

-Одоогоор надад мэдэгдсэн юм алга. Тагнуулынхан надтай ер нь уулзаагүй байгаа шүү дээ. Удаж байна шүү дээ. Өнөөдөр элдэв юм гараад байхаар нь, дахин хэрэг үүсгэлээ ч гэнэ үү, юу ч гэнэ үү юм яриад байхаар нь асуусан чинь үгүй л гэж байна. Захиалгат юм байлгүй дээ.

-Та С.Зоригийн хэргийн талаар танилцуулахдаа …

-Одоо би зөндөө ярьсан, хөөш болно. Ямар юм аа…

-Улсын нууцтай холбоотой мэдээллийг ил болгосон байна гээд…

-Хүн тамлах улсын нууц юм уу. Хүнийг эрүүдэн шүүх улсын нууц юм уу. Улсын нууцын хууль гэж байна аа. Төрийн хамгаалалтад авсан задруулбал үндэсний эрх ашиг, үндэсний ашиг сонирхолд хохирол учруулах мэдээллийг улсын нууц гэнэ ээ гээд биччихсэн байгаа. Наадах чинь бол нууцтай холбоотой юм байхгүй.

-Сайдаа танай хүүхдийг Австралийн элчин сайдаар томилогдох …

-Үгүй чи одоо болно хөөш. Хаанахын юун сэтгүүлч яваад байгаа юм.

 

11 thoughts on “Ц.Нямдорж: Чи одоо болно хөөш, хаанахын ямар сэтгүүлч яваад байгаа юм

  1. Ок 2019-04-24 18:31 at 18:31

    Нямдорж гуайг дэмжиж байнаа

    Хариулах
  2. Нэргүй 2019-04-24 19:31 at 19:31

    Хрохөсиьввьр

    Хариулах
  3. Нэргүй 2019-04-24 19:33 at 19:33

    Энэ дөрвөд өвгөн төрийг хуулийг завхруулдаг гар гсн жинхэнэ хорчин чинь гсн шүү. Хүү нь гок д юм шахна америкт консулиар явна одоо бүр элчингээр айн. Элчин гдг хүн дэс дарааллаар ахиж туршлагажиж байж болдог юмсан. Женко хүрэлсүх 2т урьд урьдын монгол төрийн хууль журам үйлчлэхээ болисымдөө. Худал хуурмаг эдний жүжигт ард түмэн нь сайхан итгэж хошгорно ха ха хааа

    Хариулах
  4. zochin 2019-04-24 21:45 at 21:45

    ene hun toriig hutgan uiimuulegch ooroo luu ni dairsan hun ruu dandaa notsdog

    Хариулах
  5. мөнхөө 2019-04-24 22:13 at 22:13

    Ц Нямдоржийг яагаад дэмждэг мэддэггүй бололтой үгүй бол ийм тусгай нөгөө өөрийнхөн хэлдэг хөлснийхөн үү өөрийн холбогдсон асуудалаас ингэж зугтаж чаддаг хүн дээ өөрийнхөө хүүхдийн талаар ярихгүй сэтгүүлч рүү агсарна бэлдээгүй явж дээ өөрийнхөө энэ асуудлуудын ард хүүгийн асуудал байх шиг тэгээд ч олон асуудал ганц сенсациар Жаст Алтан Банк нөгөө хятадууд дарчихдаг мундаг хүн шүү

    Хариулах
  6. zochin 2019-04-25 08:22 at 08:22

    Nyamdorjiig harluulah geed yadchih yum do, ene hun shig ooriigoo ersdeld oruulan baij Zorigiin hereg, Erdenetiin 49%-g huuliin daguu shiiduulj chadah hen baigaan, bugd l har amia hoohoilood mungu erh medliin umnu tolgoi gudaigaad buhulzuud zogsoj baigaa sh dee, odoo ene yariad baigaa 5-n gishuun Nyamdorjiin demjlegtei l dugaraad baigaa sh dee

    Хариулах
  7. trtr 2019-04-25 08:53 at 08:53

    turiin albiig ugsaa zalgamjluulahaa bolih heregtei.

    Хариулах
  8. иргэн 2019-04-25 11:29 at 11:29

    Нэг сайхан өдөр Нямдорж гуай та бас 461-р ангид морилон доо.хүн басах хэрэггүй шүү дээ юм бүхэн учиртай

    Хариулах
  9. Нэргүй 2019-04-26 09:30 at 09:30

    Яамдоржын зөвөө зөв. Хаанахын хэний юунч үлмэдэгдэх Сэтхэтхүүлэгч нэртүүд хэний хатгаас шургаагаар яаж ч мэднэ.
    Дандаа олон түмэнг хооронд талцуулж хэрэлдүүлж явдаг хачин дуракууд даа.

    Хариулах
  10. гамшиг 2019-04-26 09:31 at 09:31

    Яамдоржын зөвөө зөв. Хаанахын хэний юунч үлмэдэгдэх Сэтхэтхүүлэгч нэртүүд хэний хатгаас шургаагаар яаж ч мэднэ.
    Дандаа олон түмэнг хооронд талцуулж хэрэлдүүлж явдаг хачин дуракууд даа.

    Хариулах
  11. dambasuren 2019-04-26 14:23 at 14:23

    zob zob sain baina

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн