Ц.Нямдорж: Чи одоо болно хөөш, хаанахын ямар сэтгүүлч яваад байгаа юм

С.Зориг агсныг хөөнөөсөн хэргийг шалгах явцад эрүүдэн шүүсэн хэргээр Цагдаагийн байгууллага ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг саатуулсан гэх мэдээллийн талаар өнөөдөр 15.40 цаг орчимд Live tv болон mass сайт зэрэг мэдээллийн хэрэгслүүд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодруулга авлаа.
-Сайн байна уу сайд аа. Та нэг мэдээлэл өгөөч…
-Юун мэдээлэл билээ.
-Өнөөдөр ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг баривчилсан юм байна. Мөн Э.Бат-Үүлийг баривчлах гэж байгаа мэдээлэл ч цацагдаад байна?
-Б.Хурцыг бол өчигдөр орой саатуулсан гэдэг мэдээлэл би авсан. Э.Бат-Үүлийн талаар бол юм яриагүй. Наадах чинь бол одоохондоо худлаа мэдээлэл байна.
-Таныг бас ТЕГ дээр гурван хэрэг дээр шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Яг ямар ямар үндэслэлээр шалгаж байгаа юм бол?
-Одоогоор надад мэдэгдсэн юм алга. Тагнуулынхан надтай ер нь уулзаагүй байгаа шүү дээ. Удаж байна шүү дээ. Өнөөдөр элдэв юм гараад байхаар нь, дахин хэрэг үүсгэлээ ч гэнэ үү, юу ч гэнэ үү юм яриад байхаар нь асуусан чинь үгүй л гэж байна. Захиалгат юм байлгүй дээ.
-Та С.Зоригийн хэргийн талаар танилцуулахдаа …
-Одоо би зөндөө ярьсан, хөөш болно. Ямар юм аа…
-Улсын нууцтай холбоотой мэдээллийг ил болгосон байна гээд…
-Хүн тамлах улсын нууц юм уу. Хүнийг эрүүдэн шүүх улсын нууц юм уу. Улсын нууцын хууль гэж байна аа. Төрийн хамгаалалтад авсан задруулбал үндэсний эрх ашиг, үндэсний ашиг сонирхолд хохирол учруулах мэдээллийг улсын нууц гэнэ ээ гээд биччихсэн байгаа. Наадах чинь бол нууцтай холбоотой юм байхгүй.
-Сайдаа танай хүүхдийг Австралийн элчин сайдаар томилогдох …
-Үгүй чи одоо болно хөөш. Хаанахын юун сэтгүүлч яваад байгаа юм.