Архангай, Сүхбаатар аймгийн нутагт хийсэн судалгааны явцад маш жижиг, цөөн тооны алмаз олдсон талаар ШУА-иас мэдэгдлээ. Мөн Хэнтий, Төв, Увс, Завхан аймгийн нутгаас техникийн алмазын илэрц олдсон ажээ.

Монголд анх алмаз байна гэдгийг доктор Д.Доржнамжаа ажиглан, солирын цохилтоос гурван газар алмазын илэрц байгааг тогтоожээ. Одоогоор мэдэгдээд буй солирын дөрвөн тогоог судалж, тэнд алмаз байгааг илрүүлсэн юм байна.

Өмнө нь алмаз олдсон газруудаас дээж авч гадаадад явуулж судлуулж байсан гэнэ. Гэхдээ энэ бол газрын өнгөн хөрснөөс авсан маш жижиг ширхэгтэй дээж байж. Харин гүн рүү авсан зураг арай өөр бөгөөд энэ үнэт чулууны илэрц томоор гарч ирэх магадлал өндөр байгаа юм байна.

Гэхдээ Монголд алмаз бий талаар дэлхий нийтэд зарлахын тулд дахин нарийн судлах хэрэгтэйг академич Д.Рэгдэл онцолсон байна.

By updown

3 thoughts on “Хоёр аймгийн нутгаас алмаз олджээ”
  1. Хуцацгааж байж африк шиг ирак шиг болов оонэг л өдөр дээрэмчид эзэлж авна шүү

  2. xAIGUULIIN AJIL XIIXIIG XOPIGLOOCH EE…………. XOICH UEDEE ULDEE………….. 2-PT ERDENES GARAX TUSMAA MONGOLCHUUD EZLEGDENE……………

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн