Онцлох мэдээРедакцийн сонголтУлс төрШар мэдээ
Редакцийн сонголт

Ж.Батзандан, Л.Болд хоёр өөрсдийнхөө төлөө амиа золиослох нөхдийг хайж эхэллээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар хоёр өдрийн өмнө улс төрийн шинэ нам байгуулна гэдгээ мэдэгдсэн. Шинэ нам хараахан оноосон нэр аваагүй байна.

АН-аас хөөгдсөн Ж.Батзандан Миний амьдралд их аз завшаан тохиосон учраас шинэ улс төрийн хүчнийг зохион байгуулах хүчийг тэнгэр бурхан бидэнд олгож байна гэж харж байна гэж мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд:

-Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан бид хоёр, нам бус гишүүдийн хувьд шинээр нам байгуулж, шинэ Ардчилсан Намыг байгуулж, шинэ хөгжлийн төлөө, шинэ Монголын төлөө намыг байгуулж, ард түмэн, ардчиллын төлөө гэсэн нэг нам, нэг удирдлагад боогдож явахыг хүсэхгүй байна. Монголын төлөө цохилох зүрхтэй хэн бүхэнд нээлттэй намыг байгуулж байна. Шударга ёсны төлөө амиа золиослох хэн бүхнийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна.

ЖДҮ-гээс зээл авсан компани эхнэрийнх нь данс руу 200 сая төгрөг шилжүүлчихсэн. Түүнийг ул үндэстэй, итгэл үнэмшилтэй тайлбарлаж чадаагүй Ж.Батзандан, Богд банкиндаа Засгийн газраас дэмжлэг аваад, түүнээ мөн л үгүйсгэж байгаа Л.Болд хоёр шударга ёсыг яаж хэмжиж байгааг ойлгоход бэрх байгаа.

Гэхдээ тэд “шударга” гэдэг үгийг шинээр байгуулж байгаа намдаа нэлээд ашиглах бололтой. Харин олон нийтийн сүлжээнийхэн “Батзандан, Болд хоёрын төлөө амиа золиосломооргүй байна” хэмээн хошинож буй. Эндээс нийгмийн сүлжээнийхэн одоогоор Л.Болд, Ж.Батзандан нарын шинэ тулгар намд “Амиа золиослогчдын нам” гэсэн нэр оноогоод хошинож байгааг харж болно.

Ямартай ч тус намынхан гишүүний эрэлд гарч эхэлсэн байна. Тэд олон нийтийн сүлжээний чат хаяыг идэвхитэй ашиглахаар шийджээ. Өнөөдөр өглөөнөөс эхлээд гэсэн чат танилуудаас танилын хаяг дамжин аялаж эхэллээ.

Сайн байн уу ? Танд энэ өдрийн мэндийг хүргье. УИХ-ын гишүүн Батзандан миний бие болон УИХ-ын гишүүн Л.Болд гишүүнтэй хамтран байгуулж байгаа улс төрийн намд элсэх хүсэлтэй болон дэмжиж байгаа бол Ургийн овог, эцгийн нэр өөрийн нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг, утасны дугаараа илгээнэ үү. бид тантай дахиж холбогдох болно. Баярлалаа!

022 Ж.Батзандан, Л.Болд хоёр өөрсдийнхөө төлөө амиа золиослох нөхдийг хайж эхэллээ

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

15 Сэтгэгдэлтэй

  1. tenegBAtzandan gudamjindaa l baij bhgui An-iig dagaj do;ignoj guigeed bsan suuld ni alban tushaal gorilood uguhgui bolohoor ni shantaaj hiigeed butehgui bolohoor garch orj neg ih heregtei hun shig uuriiguu bodood bdag boljee .Odoo ene met balai erguu humuusiin umnuus amia zoliosolj amidralaa urdeg neg ch teneg bhgui bolson gedgiig oilgohgui bgaa bololtoi ta nariin nam damjij pyaldaga tsarailj ih hurald devshih hend ch hamaagui bolson ta nariig umuurch ih hurald hen neriig chine devshuulne gej nuhii huuchin deeliin shine gedeg odoo myanga hashigraad ch nemergui bolson doo .Ih sagaad baival butsah zam buuh gazargui boldog yum daa .Uurtuu humuus durtai bna gej buu anduur humuus harin ch huurhii hooloi shahaad baahan oriloh yum zailuul hen toogood bgaa yum bol geed shooldog Bold bol arai uur yaj chbsan oroh oron ard tumnii itgel aldraagui ardchilagch gedg ni haragdaad bdag uls turiin yamarvaa negen aldaa deer durluj ner hund huutsulduud badgaa bolih heregtei Batzandan tegj bgaad neg ih arga zalitai hunii numurt guisen am helee biluudsen amitan urd ni bgaagui gedgiig sana ih muuhai haragdaad bgaa shuu udur bolgon ltelevizeer garaad odoo Enhbayr ta 2-iig harahaar uls turd budlian tarij mongolchuudiig 2huvaah yamar daalgavar henees avsan humuus yum bol gej bodogdood bna .sain neriig olohod amarhan harin ard tumnii am hazaival ergej itgel olohod hetsuu shuu bairand chine butsaagaad tavichihdag yum daa

  2. Шивгшийн бузар амьтад та нарт ичих зовох нүүр гэж байхгүй болсон эрх тэдэл албан тушаалын төлөө хүмүүсийг байтугай өөрсдийн үр хүүхдүүдээ үеийн үед хүний хараал идсэн та нарын гайг үүрч үйл лай эдлэх зослонд унагааж байгаагаа мэдэж байж шунаг сувдаг сэтгэлээ барьж бхрж чадахаа болисон ой гутам сэжгийн юмнууд танай натд хэн орох юм холхон бай сэжиг хүрмээр урвагчид

  3. Батзандан, Болд хоёр хэнээс, юунаас ичих ёстой гэж. Тэд шударга ёсны төлөө явж байна, тэд худлаа ярьж, хулгай хийгээгүй, журмын нөхрөө алаагүй ийм байхад айж, ичнэ гэдэг ёстой яршиг л байна.

  4. БАТЗАНДАН ТӨРИЙН ОРДОН РУУГАА ӨНДАГ ПОМИДОР ШИДЭЖ ГАДНЫ ХУВЬСГАЛ МОНГОЛД ОРУУПЛАР ИХ ҮЙЛ ХЭРЭГТ МАГНАЙТАЙ ХАМТ БАЛАЙРЧ ЯВСНАА 2008 ОНЫ ҮЙМЭЭНИЙГ ЭЛБЭГДОРЖИЙН УДИРДЛАГА ДОР ХИЙЖ АРД ОЛНЫГ ҮЙМҮҮЛЖ ОЛОН ОЛОН МОНГОЛ ЗАЛУУСЫГ ТУРХИРАН МОНГОЛ УЛСЫН ЭСРЭГ ҮЙМЭЭН ГАРГАЖ ОЛОН ЗАЛУУГЫН АМИНД ХҮРСЭН УРВАГЧ НАР БИШ ГЭЖҮҮ БАРИГДАХ БОЛОХООРОО АН НАМД ШУРГАЛСАН БИЗ ДЭЭ ТА НАРЫН НАМ ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ ӨӨРСДИЙНХӨӨ ХАГА ХАГА БАЯЖСАНАА ЭХЛЭЭД ТАЙЛГАНА БИТГИЙ АРД ТҮМНИЙ ЗАХИАЛГА ЭНЭ ТЭР ГЭЖ ХОШГОРУУЛААД БАЙ АН НАМЫН БИДЭГ ТЭМДЭГ НЬ ХОШГОРУУЛАХ ТЭГЭЭД БОЛОО

  5. Коммунист намыг байгуулах холбооны тэргүүн С.Төмөр .95332040 says:

    аливаа намын зорилго бол төрийн эрхийг авах бдг. ядуучуудын тэмцэл бол ангийн тэмцэл байх ёстой. ангийн дайсан нь шинэ үеийн феодалууд.олигархууд.тэдний эрх ашгийг хамгаалдаг мафижсан төр. Монголын ард түмний ихэнхи нь ядуучууд. тэд хувьсгалын шинж чанартай эрс шинэчлэлийг хүсэж байгаа. тэдэнд ядуугийн гав гинжнээс өөр алдах зүйл үгүй. тэр анги бол ангийн тэмцлийг хүсэж бгаа. Тэр бол нийгмийг өөрчлөн байгуулах, шинэчлэх гол улс төрийн хүч. Манлайлагчид нь дотроос нь яваандаа тодрох бно. Энэ анги нийгмийн баялгийн шинэ эзэн болох зорилготой.шинэ төрийн эзэн байх зорилготой. Хуучин эздийг нь устгах зорилготой. үүнийг л хувьсгал гэнэ. үүнийг л ард түмэн хүсэж бна. Одоогийн эздийг шинэ феодалуудаар солих биш. Жишээ нь Баттулга, Батзандан, Болд нараар биш. Ард түмэн өөрөө өмчлөгч, эзэн болохыг хүсэж бна. Энэ тэмцлийг коммунист нам л удирдан зохион байгуулж чадна. Шинэ үеийн коммунистууд. Шинэ үеийн социализм байгуулах зорилготой. Зах зээлтэй социализм. Жишээ нь Хятад улсад байгуулсан социализм бна. Монголын онцлогтой социализм байгуулмаар бна. Ийм зорилготой намыг ард олон дэмжих бно. хуучин феодалыг шинэ феодалаар солих тэмцлийг ард түмэн дэмжихгүй.

  6. Батзандан, Болд хоёр шинэ Нам байгуулж байгаа нь зөв. Намаа “Шинэ-Ардчилал” Нам гэж нэрэлвэл зүгээрч юм шиг. “ШАН ” Та нар мөрийн хөтөлбөртөө эх орныхоо баялгийг ард түмэндээ өгнө гэсэн чиглэлтэй байвал сайын. За тэгээд болж өгвөл Эмнэлэг, их дээд сургууль,сургуулийг үнэгүй болгож ,МСҮТ-г олшруулан мэрэгжилтэй ажилчдыг олшруулах бодлого байвал сайн. Энэ урвагч нөхдийн гэрээнүүдийг цуцлах, ЖДҮ-чин, Оффшортонгуудын мөнгийг оруулж ирэх, сайн дураараа оруулж ирсэн хүмүүст ял үл тооцох гэх мэт олон л юм байна даа, за амжилт хүсье

  7. Batzandan,Bold hoyoriig demjij baina!ene hoyor hyn nam baigyylaga ednees syl nehedyyd namtai tongochood baina!harin ene hoyoriin telee baidagaaraa emeerne syy!!!

  8. Та 2 намдаа ПОПОРЧ НЭР ОЛОХ , УРВАЖ МӨНГӨ ОЛОХ гэдэг нэр өгчүүл туйлийн оноосон нэр болох бусуу . Би нээг их баримтгүйгээр гүжирдэхгүйээ !? Баримттайгаар шууд хэлэхэд Хүрэлсүхийн засагт кнопний дэмжлэг үзүүлснийхээ хүчинд ЖДҮ-гийн зээл Батзандан авч , Болд Богд банкаа зузаатгаж , батзандан гөлөг бол ардийн намаас шан харамж харамгүйл авсан пизда байналээ ахийгаа Хүрэлсүхийн туслах , тэгээд энд тэндээс авч байгаа мөнгө н дандаа нэг хөгийн хөгийн шахаа хийхч юмуу хүнд тендэр авч өгөөд бэлэн мөнгө авахч юмуу . Яаг Нямдорж шиг Эрдэнэтэд бэлгэвч шахаж , төмөр замд маск , нисэхэд үнэр дарагч мэтийн хөгийн шахаанууд хийдэг арчаагүй гардөө !

  9. Энэ нэг бөөн хараал бухимдал болоод байгаа юмнууд атаархаж үхлээ юу? Харааж зүхэж бусдыг доромжилж суухаар өөрсдөө бас нэг нам байгуулчихаач тэгээ л уур атаа байхгүй болчихно!! Гэхдээ та нарын байгуулсан намд хэн ч тоож элсэхгүй байхоо!! Тэмцдэггүй. Атаархдаг. Түмний төлөө юу хийх юу хийдэг н мэдэгдэхгүй юмнуудад хэн элсэхэв хэн итгэхэв дээ!!! Харин Батзандан Болд 2 ын намд бол ихэнх хүмүүс элсэнэ тэд хийсэн юмтай ард түмэнд хүндлэгдсэн тэмцэгчид!! Та нар харлуулж чадахгүй шүү !!

  10. Батзандан болон энэ 5-залууд үнэн голоосоо баярлаж байна 90-онд хувьсгал хийгээгүй цуглаан хийсэн бол 2018-19 оны цуглаан бол шудрага ёсны хувьсгал Монгол улс хээл хахуул авлигалд идэгсэн хулгайч нарыг илчилсэн жинхэн хувьсгал мөн Шинэ нам байгуулах нь зөв Соц-змыг шинэ голдироор авч явахын СОЦ-СТ ХУВЬСГАЛТ НАМ гэж намаа нэрэл амжилт хүсэе 5-дүүдээ

Хариулах ss Цуцлах

Таны сэтгэгдэл

Back to top button
Close