Хүн 20, 50,80 насандаа хамгийн их ганцаарддаг

2020-09-09 14:001min3
alone

Америкийн Калифорнийн их сургуулийн “Эрүүл насжилт” төвийн эрдэмтэд Сан Диего мужийн 27-гоос 101 насны 340 хүнийг судалгаанд хамруулан, хүн амьдралынхаа туршид гурван үе шатанд хамгийн ихээр ганцаарддагийг тогтоожээ. Судалгааны багийн ахлагч Доктор ДилипЖестигийн хэлснээр, ганцаардал гэдэг хүн бүрт харилцан адилгүй байдгаас гадна, нас ахих тусам энэ мэдрэмж улам нэмэгддэг гэсэн нийтлэг ойлголт байдаг ч, 20, 50,80 насны төгсгөл үеүдэд хүн бусад үеэс илүү ихээр ганцаарддаг байна.

Хориод насны сүүлч үе ихэнх хүний хувьд шийдвэр гаргах анхны бөгөөд гол үе байдаг бөгөөд энэ үедээ хүмүүс өмнө гаргаж байснаас илүү сайн шийд гаргах хэрэгтэй болдог учраас ихэнхдээ стресстэй байдаг нь хамгийн ихээр ганцаардахад хүрдэг байна. Харин 50-иад насанд амьдралын дунд үеийн хямрал тохиолддог аж. Энэ үед ихэнх хүний эрүүл мэнд муудаж эхэлж, олон хүн сахарын өвчний эсвэл зүрхний өвчний урьтал үедээ байгааг олж мэддэг. Зарим нь найз нөхөд нь нас барж эхлэхийг харж, амьдрал мөнх биш гэдгийг ухаарч эхэлдэг тул ганцаардаж эхэлдэг байна. Эцэст нь 80-аад насны сүүл үе. Эрүүл мэндийн асуудлаас гадна, санхүүгийн, асуудал, эхнэр нөхөр нь нас барах гээд энэ үед хүн маш ихээр ганцаарддаг байна.

Эх сурвалж: www.psychalive.org

С. Анирлан

3 сэтгэгдэлтэй

  • хэхэхэхэ

    2019-03-15 14:39 at 14:39

    Ихэнх нь 80 хүрэлгүй мажийдаг нь аз юм даа

    Хариулах

  • Энэ бол юу ч биш

    2019-03-15 18:59 at 18:59

    80 байтугай 100 наслах тухай яригдаж эхэлсэн эрин шүү дээ

    Хариулах

  • Ezent guren

    2020-09-11 21:43 at 21:43

    Xit hugshuruud yugaach medehgyi zunuud Alzheimer geh olon uvchin tusdag ger buldee busad xereggui boldogiig notloson

    Хариулах

Ezent guren сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй