Америкийн Калифорнийн их сургуулийн “Эрүүл насжилт” төвийн эрдэмтэд Сан Диего мужийн 27-гоос 101 насны 340 хүнийг судалгаанд хамруулан, хүн амьдралынхаа туршид гурван үе шатанд хамгийн ихээр ганцаарддагийг тогтоожээ. Судалгааны багийн ахлагч Доктор ДилипЖестигийн хэлснээр, ганцаардал гэдэг хүн бүрт харилцан адилгүй байдгаас гадна, нас ахих тусам энэ мэдрэмж улам нэмэгддэг гэсэн нийтлэг ойлголт байдаг ч, 20, 50,80 насны төгсгөл үеүдэд хүн бусад үеэс илүү ихээр ганцаарддаг байна.

Хориод насны сүүлч үе ихэнх хүний хувьд шийдвэр гаргах анхны бөгөөд гол үе байдаг бөгөөд энэ үедээ хүмүүс өмнө гаргаж байснаас илүү сайн шийд гаргах хэрэгтэй болдог учраас ихэнхдээ стресстэй байдаг нь хамгийн ихээр ганцаардахад хүрдэг байна. Харин 50-иад насанд амьдралын дунд үеийн хямрал тохиолддог аж. Энэ үед ихэнх хүний эрүүл мэнд муудаж эхэлж, олон хүн сахарын өвчний эсвэл зүрхний өвчний урьтал үедээ байгааг олж мэддэг. Зарим нь найз нөхөд нь нас барж эхлэхийг харж, амьдрал мөнх биш гэдгийг ухаарч эхэлдэг тул ганцаардаж эхэлдэг байна. Эцэст нь 80-аад насны сүүл үе. Эрүүл мэндийн асуудлаас гадна, санхүүгийн, асуудал, эхнэр нөхөр нь нас барах гээд энэ үед хүн маш ихээр ганцаарддаг байна.

Эх сурвалж: www.psychalive.org

С. Анирлан

By updown.mn

Мэдээний админ

3 thoughts on “Хүн 20, 50,80 насандаа хамгийн их ганцаарддаг”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн