Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам, МАХН, ШИНЭН хамтарч оролцох болсон бөгөөд өнөөдөр 45 нэр дэвшигчээ албан ёсоор танилцууллаа. Нийслэлд өрсөлдөх 45 нэр дэвшигчийн 37 нь Ардчилсан намаас, 8 нь МАХН-аас нэр дэвшиж байгаа аж.
Гурван нам ийнхүү нэгдэж сонгуульд оролцсоноор бие биенийхээ дэвшиж буй тойрогт нэр дэвшихгүй байх зарчмыг баримталж байгаа юм байна. Тодруулбал, АН-аас нэр дэвшиж байгаа 37 тойрогт МАХН-аас нэр дэвшихгүй, МАХН-аас нэр дэвшигч өрсөлдөх 8 тойрогт АН-аас нэр дэвшихгүй, харин Шинэ намын хувьд Ардчилсан намын нэгэн жигүүрээс үүссэн, гишүүд дэмжигчид нэг учраас Ардчилсан намаасаа нэр дэвшихээр болсон байна.
Хэвлэлийн хурдлын үеэр нэр дэвшигчдын талаар онцолсон нэг зүйл бол боловсон хүчний хувьд бүгд дээд боловсролтой бөгөөд үүнээс 60 хувь нь магистр, 7 хувь докторын зэрэгтэй. Нийт нэр дэвшигчдын 30 хувь нь АНУ, Англи, Япон, Европын холбооны өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил эзэмшсэн харьцангуй залуу боловсон хүчнүүд байгаа гэлээ.
Мөн Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай, Нийслэлийн иргэдээ төлөөлөхөд бэлэн гэж үзсэн 18 хүн байгаа бол 27 нь улс төрд анх орж байгаа залуу боловсон хүчин байгаа аж.
Ингээд 45 нэр дэвшигчийг танилцуулж байна
Баянгол дүүрэг
Г.Энхболд
Л.Нарантуяа
С.Бямбадорж
Б.Нямсүрэн
Д.Батбаяр
Д.Энхтуяа
Баянзүрх дүүрэг
М.Тулгат
Т.Баясах
Т.Энхбаяр
Э.Эрдэнэ
Э.Тамир
Д.Пүрэвдаваа
Э.Хатанбаатар
Ч.Сүрэнцэцэг
Ц.Баттуяа
Т.Батцогт
Сонгинохайрхан дүүрэг
Б.Оюун-Эрдэнэ
Д.Басбиш
Д.Энхсайхан
Н.Батжаргал
Р.Ням-Очир
Г.Батзаяа
Сүхбаатар дүүрэг
Д.Бадарсан
Э.Ганбат
Б.Эрдэнэсүх
Х.Болормаа
Чингэлтэй дүүрэг
Б.Батхуяг
С.Очирбат
Ц.Эрдэнэбилэг
Б.Билэгт
Хан-Уул дүүрэг
Л.Отгонбаатар
Ё.Цацралтуяа
Д.Байдраг
П.Батхишиг
Багануур дүүрэг
Ц.Өлзийхишиг
Багахангай дүүрэг
Б.Болор-Эрдэнэ
Налайх дүүрэг
Д.Алтанхуяг