Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргад С.Мөнхчулууныг томилохоос татгалзлаа – updown.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргад С.Мөнхчулууныг томилохоос татгалзлаа

НИТХ-д заалнаас нэр дэвшсэн С.Мөнхчулуун олонхийн санал авч Улаанбаатар хотын даргаар сонгогдохоор болсон. Харин НИТХ-ын уг шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжих эсэх нь улс төрийн хүрээнд хүлээлт үүсгэж байв.

Тэгвэл тэрээр С.Мөнхчулууныг томилохоос татгалзсан шийдвэрээ өчигдөр (2019.02.15) НИТХ-ын хурлын дарга С.Амарсайханд хүргүүлсэн байна. “НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаас Нийслэлийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж тус албан бичигт дурджээ.

Ерөнхий сайд НИТХ-аас ирүүлсэн саналыг нэг удаа буцаах эрхтэй. Тиймээс удаах саналаар хэнийг хотын даргаар илгээх нь дахин анхаарал татаж, хүлээлт үүсгэж эхэллээ.

One thought on “Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргад С.Мөнхчулууныг томилохоос татгалзлаа

  1. irgen 2019-02-17 15:42 at 15:42

    Jaahan amidral meddeg huniig tavisan ni deer baih oo. Ene hunii yaria ni arai bish baina.

    Хариулах

irgen-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн