Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр “Бидний цөөхөн монголчууд” телевизээ нээв. Нээлтийн ажиллагаа Зайсан хилл эвент холлд болсон бөгөөд улс төр, урлаг соёлын хүрээнийхэн оролцжээ. Тус телевизийн үүсгэн байгуулагчаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн асан М.Зоригт тэргүүтэй Ардчилсан намын гишүүд гэх мэдээлэл бий. УИХ-ын гишүүн асан М.Зоригт гишүүнээсээ бууснаас хойш “Бидний цөөхөн монголчууд” төслийг хэрэгжүүлж, Монгол орны өнцөг булан бүрт очиж мэдээлэл бэлтгэж буй. Тэгвэл энэхүү төсөл албан ёсоор телевизтэй болж байгаа нь энэ аж.
“Бидний цөөхөн монголчууд” төслийг албан ёсоор ийнхүү нээж, монголчуудын зан заншил, эгэл хүмүүсийн өдөр тутмын амьдралыг түүхэнд мөнхөлж, эхний ээлжинд телевиз байгуулж байгаа юм байна. Цаашид сайт, сошиал суваг болон өргөжиж, 10 жил үргэлжлэх төсөл юм байна.
Сонирхуулахад, тус телевиз нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар албан ёсны эрх авч буй 431 дэх телевиз юм байна.
Эх сурвалж: news.mn
4 comments
Одоогоор сонирхолтой нэвтрүүлэг явж байна аа. Цаашид сонгуулийн сурталчилгаа болон битгий хувираасай. Ардчилал,гэж ийм ,үр дүнтэй юм ,шүү. гэж хүнд наалдах ашгийг үзүүлээрэй. Түүнээс биш та үг хэлэх,тэнүүчлэх эрхтэй гэчихээд бололцоог булааж ядуу амьдруулаад олонхийг зовоож тарчлаах юм бол хэн итгэхэв. ,
улам цэцэглээд л байхаас хариуцлага үүрүүлдэг ёс алга
худалч хулгайч хүн шүүдээ
худалч хулгайч хүн шүүдээ