2019-02-16 12:011min01

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргад С.Мөнхчулууныг томилохоос татгалзлаа

hurelsuh munhchuluun

НИТХ-д заалнаас нэр дэвшсэн С.Мөнхчулуун олонхийн санал авч Улаанбаатар хотын даргаар сонгогдохоор болсон. Харин НИТХ-ын уг шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжих эсэх нь улс төрийн хүрээнд хүлээлт үүсгэж байв.

Тэгвэл тэрээр С.Мөнхчулууныг томилохоос татгалзсан шийдвэрээ өчигдөр (2019.02.15) НИТХ-ын хурлын дарга С.Амарсайханд хүргүүлсэн байна. “НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаас Нийслэлийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж тус албан бичигт дурджээ.

Ерөнхий сайд НИТХ-аас ирүүлсэн саналыг нэг удаа буцаах эрхтэй. Тиймээс удаах саналаар хэнийг хотын даргаар илгээх нь дахин анхаарал татаж, хүлээлт үүсгэж эхэллээ.

1 сэтгэгдэлтэй

  • irgen

    2019-02-17 15:42 at 15:42

    Jaahan amidral meddeg huniig tavisan ni deer baih oo. Ene hunii yaria ni arai bish baina.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй