Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй зургаан шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс энэ сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Тэд гэр бүлийнхнийхээ нэр дээр бүртгүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Э.Халиунбаяр, С.Төмөрбат, Н.Хангал нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзсэн АТГ-ынхан ийн эрүүгийн хэрэг нээжээ. Түүнчлэн дээрх нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн прокурорын газраас Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэх хуультай юм байна. Өчигдрийн байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэр бүхий зургаан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал тус зөвлөлд очоогүй гэнэ.

 

4 thoughts on “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй зургаан шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэжээ

  1. бодлын хулгайч 2019-02-15 08:54 at 08:54

    ИЙМ НОВШНУУДЫГ ХАЛАХ ХЭРЭГТЭЙ. ХИЧНЭЭН ГЭМ ЗЭМГҮЙ ХҮМҮҮС ТОРНЫ ЦААНА ОРОО БОЛ БОДОХООС АЙХ ЮМ

    Хариулах
  2. erdene 2019-02-15 09:22 at 09:22

    shal buruu shiidber gargadag yum bilee dee

    Хариулах
  3. Нэргүй 2019-02-15 10:00 at 10:00

    АТГ хаа очиж ажил хийгээд байна шүү. Шүүх прокурор нь замаас нь арилгаад байгаа болохоос

    Хариулах
  4. САРАН 2019-02-15 14:24 at 14:24

    ПРОКУРОР НАЙЗУУДТАЙ ШАЛИГ ӨВГӨН ДОРНОДЫН ГААЛИЙГ БАЛЛАЖ БНА ДАА НУУЦ АМРАГАА АЛБАНЫ ДАРГА БОЛГООД ӨӨРИЙНХӨӨ БӨГС ДОЛООГЧОО ОРЛОГЧ ДАРГАД ЗҮТГҮҮЛЭЭД Л НЭЭРЭЭ ЯАЧИХСАН ЗАВААН НИЙГЭМД АМЬДРААД БГАА Ч ЮМ ДЭЭ ХАРАМСААД БАЙХ ЮМ

    Хариулах

erdene-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн