09:00 цагт: МУИС-ийн нэгдүгээр байранд тус сургуулийн дотоод төслийн батламж гардуулах ажиллагаа болно.
09:00 цагт: Төрийн өмчийн XII байрны 205 тоотод Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Цогц дэмжлэг төв” төрийн бус байгууллагатай хамтран бэлтгэж, хэвлэн гаргасан “Газрын харилцааны хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл ном”-ыг нийтэд танилцуулан, хүргэх нээлтийн ёслолын арга хэмжээг зохион байгуулна.
10:00 цагт: Офицеруудын ордонд “Улаан од” сонин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой болно.
10:00 цагт: Баянзүрх дүүрэгт байрлах “Бласт” ХХК-ийн мөсөн талбайд Канад дасгалжуулагч нар хоккейн сургалт явуулна.
11:00 цагт: Засгийн газрын III байранд Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны нэгдүгээр сарын мэдээллийг хүргэнэ.
11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Газрын тосны хөгжлийн шийдэл” ТББ-аас “Газрын тосны салбарт монголчуудын оролцоог нэмэгдүүлэх, тус салбарын өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
13:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд “Жендэрийн мэдрэмжтэй нийтлэлийн бодлогыг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурах нээлттэй ёслол”-д хүрэлцэн ирэхийг урьж байна.
15:00 цагт: Шангрилла зочид буудлын хурлын танхимд Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөний хаалтын үйл ажиллагаа болно.