Дэлхийн байгаль хам­гаалах сангаас тавьсан илт­­гэлд сүүлийн 40 жилд дэлхий дээрх зэрлэг амьтдын тоо хоёр дахин цөөрсөн гэв.

Зэрлэг байгальд амьд­рах амьтдын тоо толгой 52 хувиар буурсан бөгөөд цэнгэг усны амьтад 76, хуу­рай газрын ан амьтан 39, далай тэнгисийн амьтад мөн 39 хувиар цөөрчээ.

Дэлхийн байгаль хам­гаалах сангийн мэргэ­жилт­нүүд “Global Footprint Network” сан болон Лондон хотын Ан амьтны нийгэмлэгтэй хамтран 1970-2010 онд сээр нуруутан 10 мянган төрлийн амьтдын дунд судалгаа хийсэн аж. Баруун Африкийн улсууд ой модоо ихээр сүйтгэж байгаа тул зааны тоо толгой нь 6-7 хувиар цөөрсөн бол Гана улсын арслан 90 хувиар хорогджээ.

Түүнчлэн Непал улсын 100 мянган барнаас ердөө 3000 үлдсэн аж.

Эх сурвалж: Росбалт.ру

 

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Дэлхий дээрх зэрлэг амьтдын тоо хоёр дахин цөөрчээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн