Гарч буй жил бүр жил орох, мэнгэ голлох, мөчлөг тохиох гэж байдаг. Энэ үед хүний ажил амьдрал, зан мөр муруйх, осол зовлон үзэх зэрэг гэнэтийн муу юм тохиож болзошгүй тул хайхрахгүй өнгөрч болохгүй хэмээн эртнээс засал, ном хийлгэсээр ирсэн уламжлалтай. Тэгвэл “Шороон гахай” жил могой жилтэй “их харш” учир могой жилтнүүд онцгой засалх хийлгэх учиртайг “Цаг тооны бичиг”-т онцолжээ.
1. ЖИЛ ОРОГСОД:
13, 73-ны жил нь төрсөн жилийн “хүү” махбодтой тул хямрах гэмээс сэргийлж Найман гэгээн, Лхамын ганшиг ном уншуулж, балин өргөнө.
25, 85-ны жил нь төрсөн жилийн “нөхөр” махбодтой тул жаргал зовлон ээлжлэн, ад зэтгэр босох магадтай учир Догсүн, Доржнамжом, Цэнд уншуулж, Доржнамжомын жавтүй хийлгэнэ.
37, 97-ны жил нь төрсөн жилийн “дайсан” махбодтой тул гарлага гарах нигууртай учир Юмжайвриндүйсүм, Цэвэгмэдийн чого хуруулж, лусад балин өргөнө.
49, 109-ний жил нь төрсөн жилийн “эх” бөгөөд хийморь доройтох гэмтэй тул Нити уншуулж, Жинсрэг цутгуул.
61-ний жил нь төрсөн жилтэйгээ ижилхэн махбодтой бөгөөд “өөрийн мөчлөг” хэмээх тул шулмасын хөнөөл гарч болзошгүй хэмээн үзэхтул Ширнэн уншуулж, Сац тавь. Цэдүв насан бүтээл үйлдвээс сайн.
Жил орсон хүн тэр жилдээ оршуулга, хурим найрын үйл тэргүүтнээс болгоомжлон зайлшгүй оролцох тохиолдолд “Жанаг гагдог”, “Дорж зодов” ном уншуулна уу. Эр хүн жилээ угтдаг, эм хүн жилээ дагадаг хэмээх тул тэр үед “Нанжад”, “Дашзэвгэ” ном уншуулж засна.
2. Дүнсэр буюу их харш жилтнүүд. МОГОЙ жилтнүүд харш жилтэй учирч байна. Догсүн, “Базарсад, “Нанжид Дашзэвэг уншуул.
3. Шишид буюу бага харш жилтнүүд. БАР, БИЧ жилтнүүд “Жадамба, “Ногоон дарь эх уншуулж, Амин золиг гаргуул.
4. Түнсүм буюу ивээл жилтнүүд. ТУУЛАЙ, ХОНЬ жилтнүүд түнсүм засалтай. “Хийморийн сан, “Цагаан шүхэрт, “Ганшиг уншуул.
5. “Логар буюу цагаан жилтнүүд.
НОХОЙ жилтнүүд “логар ургах тул сэтгэл энэлэх, шарх гарах гэм буй тул “Маналын чого, Сахиусаа тахь.
МЭНГЭНИЙ ЗАСАЛ:
9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81, 90 настай хүмүүс мэнгэ голлох тул “Жанаггагдог, “Нанжид, “Цагаан шүхэрт, “Базарсад уншуулж дом хийнэ.
СУУДЛЫН ЗАСАЛ:
ХУЛГАНА, БАР, ЛУУ, МОРЬ, БИЧ, НОХОЙ жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэ.
33-НЫ МӨЧЛӨГ:
1987 оны ТУУЛАЙ жилтэн мөчлөг засах дом хиилгэ. Жишээ нь: Ээжээрээ шинэ төрж байгаа мэт даавуу болон хөнжилд өлгийдүүлж ээжийнхээ хөхийг хөхөх буюу үрдээ сүү амсуулж сайн ерөөл тавьж домноно. Мөн ээж нь хоол, цай хийж өгнө. Хүүхэд нь аав, ээждээ цай чанаж өгч гарыг нь цайлгаж баярлуулна. Мөн аав ээжтэйгээ аман хүзүү чанаж хувааж идэж домноно.