Дэлхийн байгаль хамгаалах сангаас тавьсан илтгэлд сүүлийн 40 жилд дэлхий дээрх зэрлэг амьтдын тоо хоёр дахин цөөрсөн гэв.
Зэрлэг байгальд амьдрах амьтдын тоо толгой 52 хувиар буурсан бөгөөд цэнгэг усны амьтад 76, хуурай газрын ан амьтан 39, далай тэнгисийн амьтад мөн 39 хувиар цөөрчээ.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэргэжилтнүүд “Global Footprint Network” сан болон Лондон хотын Ан амьтны нийгэмлэгтэй хамтран 1970-2010 онд сээр нуруутан 10 мянган төрлийн амьтдын дунд судалгаа хийсэн аж. Баруун Африкийн улсууд ой модоо ихээр сүйтгэж байгаа тул зааны тоо толгой нь 6-7 хувиар цөөрсөн бол Гана улсын арслан 90 хувиар хорогджээ.
Түүнчлэн Непал улсын 100 мянган барнаас ердөө 3000 үлдсэн аж.
Эх сурвалж: Росбалт.ру
1 comment
Dinozavriig kolonii argaar osgovol delhiig dor n tsoljuulj humuusiig olsoglond nervegduulne