УИХ-ын даргад Г.Занданшатарыг дэвшүүлж, МАН-ын бүлгээр хэлэлцэхээр боллоо

МАН-ын дарга У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд тус намын Удирдах зөвлөл УИХ-ын даргад УИХ-ын гишүүн Г.Занданшатарын нэрийг оруулсан. Удирдах зөвлөл асуулт асууж, нэр дэвшигчийн талаар нэлээд ярилцсаны эцэст Г.Занданшатар гишүүнийг нэр дэвшүүлж МАН-ын бүлэгт оруулахаар шийдвэрлэлээ.

Хурлын дараа УИХ-ын гишүүн Г.Занданшатараас “УИХ-ын нэр хүндийг өөд татахын тулд хамгийн түрүүнд юу хийе гэж бодож байна?” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Ер нь ард түмний хүсэмжлэл, нийгмийн шаардлага бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж, Үндсэн хууль дахь төрийн хариуцлагын тогтолцоо, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох зорилгыг би хамгийн гол гэж бодож байгаа. Ингэж байж УИХ-ын гишүүдийн үүрэг, хариуцлагаас авахуулаад төрийн бүх шатанд, улс төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлж ард түмэн, нийгмийн шаардлагыг хэрэгжүүлэх явдал бол төрийн эрх байгууллагын тулгамдаад байгаа хамгийн чухал зорилт. Өөрөөр хэлбэл, төрд итгэх ард түмний итгэлийг бэхжүүлэхийн тулд УИХ төр,г ард иргэдийнхээ санал бодол, хүсэмжлэлд тулгуурлаж ажиллах ёстой” гэсэн хариултыг өглөө.

МАН-ын бүлгийн хурлыг 16:00 цагт товлосон байгаа.

6 thoughts on “УИХ-ын даргад Г.Занданшатарыг дэвшүүлж, МАН-ын бүлгээр хэлэлцэхээр боллоо

  1. Нэргүй 2019-01-31 16:58 at 16:58

    УИХ дарга болчихоод намын даргынхаа даалгавараар тусгай ажиллагаа явуулж сэтгүүлчид, хүчнийхэнийг дагуулчихаад иргэд байгууллагын хувийн өмчид халдаад байв даа. 1932 он биш шүү. бусдаар бол болж байнаа. нөгөө хэдэн ширээнээс салдаггүй өвгөчүүлээс л дээр

    Хариулах
  2. Нэргүй 2019-01-31 17:43 at 17:43

    чамайг дэмжиж байна зоригтой бай шулуун шударга бай хуулийг ганцхан хуулийг сахь сахиул АМЖИЛТ

    Хариулах
  3. Нэргүй 2019-01-31 18:05 at 18:05

    Ард тvмэндээ татвар торгуулийн дарамт болох хуулийг батлуулахгvй л байвал зvгээр байна. Ганц хvн гарч ирээд хариуцлага сайжраад явчихгvй байх бусад нь дvvрч. Хууль батлагдаад л биднээс авах татвар торгууль алданги нэмэгдснийг мэдэх юм байна ш дээ

    Хариулах
  4. Нэргүй 2019-01-31 18:06 at 18:06

    Баянхонгорынхон сармагчинтай ямар адилхан нөхөд бдгиымбэ хэ хэ. Гадныхан одоо ерөнхиылөгч, уих ын дарга 2г хараад монголчууд хөгждөггүы ядуу буурайгаараа бдг аргагүй сармагчин төрхөөсөө гараагүй бн гэх бхда ха ха

    Хариулах
  5. ДД 2019-01-31 22:23 at 22:23

    Өвөгчүүд гээд байгаа хүмүүс чинь дадлага туршлагатай , улс орныхоо төлөө сэтгэлтэй, хий нь гарчихсан хүмүүс байдаг юм шүү. Путин, Трамп, Шизинпи гэх мэт гадны олон удирдагчийг хардаа. Та ч өвгөрнө шүүдээ. Тэднийг битгий гадуурх, тэд хийсэн юмтай улс. Занданшатар сайн чадаад цаашдаа сайн улс төрч, удирдагч болох хэрэгтэй. Харин Монголчууд удмаараа сахал бараг тавьдаггүй байсан, энэ бол үсэрхэг улсын хийдэг ажил байх, манайхны өнгөрсөн оны моод болж үлдэж байх шиг байна.

    Хариулах
  6. Дорж 2019-02-01 00:00 at 00:00

    Хууль бусаар авсан төрийн өмчийг хулгайч нараас буцааж ард түмэнд авч өг.
    Эс тэгэвээс 2020 онд нам чинь сонгуульд нойл замана шүү .

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн