Сар шинийн баяраар хилийн боомтуудын амрах хуваарь

2019-01-31 16:591min0
hiliin boomt

Сар шинийн баяраар буюу 2019 оны хоёрдугаар сарын 5, 6, 7-ны өдрүүдэд ОХУ, БНХАУ-тай хиллэдэг авто замын хилийн зарим боомтууд ажиллахгүй.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хилийн боомтууд амарна.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй