Буддын шашинтай олны танил хүмүүс

Тайгер Вуудс

Дэлхийн хамгийн алдартай гольфчин. Тэрбээр “Буддизм надад бие хүн болж төлөвшихөд асар их тусалсан. Энэрэн нигүүлсэхүйн сургаалд сургасан. Тийм ч учраас би аавтайгаа Тайгер Вуудсийн сан байгуулан, сая сая хүүхдийг мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалж байна” гэж хэлжээ.

Орланда Блюн

Монголчуудын сайн мэдэх “Бөгжний эрэлд” киноны гол дүрийн жүжигчин. Тэрбээр “Буддын гүн ухаан бол маш тулгамдсан асуудлыг өөрөө хамгийн энгүүнээр эрэгцүүлэн шийдээд энх амгаланг олж сэтгэлийн амирлангуйг бий болгох арга зам юмаа” гэж хэлдэг аж.

Тина Тюнер

Рок-н-роллын хатан хаан. Тэрбээр “Урьд нь өч төчнөөн хүмүүс над руу ирэхэд би хэзээ ч эрх чөлөөтэй байж чаддаггүй байлаа. Буддын шашны ёс журамтай танилцаж, сэтгэлээ эмчлэх аргад нь суралцаж, ёс жаягийг сахидаг болсноор одоо над руу хичнээн мянган хүн бөөгнөрсөн ч би амар амгалан хэвээрээ байж чаддаг болсон” гэж хэлжээ.

Леонард Кохен

Канадын алдарч дуучин хөгжмийн зохиолч. 1970-аад оноос Буддын сургаалийг сонирхон судалж эхэлсэн. 1996 онд Калифорнийн Зэн буддизмын төвд сууж бясалгал хийсэн. Буддын сургаалд нэвтэрч, өөрийгөө жолоодож сурснаар олон жилийн турш хордсон хар тамхинаасаа гарсан.

Ричард Гир

Нэрт кино жүжигчин, Далай ламын дотны найз. Түвдийн хүний эрхийн төлөө тэмцэгч, Түвдийг дэмждэг учраас Хятадад очих эрх нь хасагдсан. Өдөр бүр бясалгал хийдэг, шашны зан үйлийг ёсчлон дагадаг.

Кет Босворт

“Супермен буцаж ирсэн нь”, “Хөх сүйрэл”зэрэг кинонд тоглож алдаршсан бүсгүй юм. Буддын сургаалийг оюун санааны гайхамшиг, хувь хүнийг гэгээрүүлэгч үндсэн дасгал хэмээн үздэг, өдөр бүр бясалгал хийдэг.

Стивен Сигал

Нэрт кино жүжигчин. Буддын сургаалийг судлаад 27 жил болж буй. 17 наснаасаа гар тулааны урлаг, зүү тавих эмчилгээнд суралцсан. Түүнийг Буддын нэгэн ламын хойд дүр мөн гэж Пинор ринбүүчий баталсан.

Аунг Сан Су Ки

Бирмийн ардчиллын төлөөх үндэсний лигийн тэргүүн, улс төрч, 1989 оноос хойш маш олон жилийг гэрийн хорионд өнгөрүүлсэн ч Буддын бясалгалынхаа ачаар сэтгэл санааны ямар ч бэрхшээлтэй учирдаггүй юм. хэмээн хэлдэг аж. тэрээр 1991 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

10 thoughts on “Буддын шашинтай олны танил хүмүүс

  1. Зочин 2019-01-26 18:08 at 18:08

    Буддын шашин бол бишээ. Өнөөдөр утгаа алдсан. Бурхны сургааль гэх үүднээс судлууштай юм. Боломжоороо судалж амьдралдаа хэрэглэх. Түүнээс Төвд, Монголын ламайзм дампуурсан.

    Хариулах
    1. Нэргүй 2019-01-28 12:19 at 12:19

      Christ bol buur bishee, yuu ch yariad yuund ch zalbiraad baigaagaa medekhgui uilsan ulsuud l bdag bizdee, tegeed dandaa unegui yum avsandaa bayralaj, uursduu khiij buteesen yumgui l baidag bizdee!!!!

      Хариулах
  2. Зочин 2019-01-26 19:58 at 19:58

    Домогт Тина Тюрнэр сая буддын шашны дууг гоё дуулсан байна лээ. Оюуны санааны хувьд нилээн багтаамж сайтай сэтгэдэг, мөн бурханы шашинтай учрах урдын eрөөл буянтай хүмүүс л буддист байдаг. Буддизм дундаа охь шим нь болох нууц тарни, очирт хөлгөний сургаалийг бидэнд өвлүүлсэн өвгөд маань агуу ухаантай юмдаа.

    Хариулах
    1. Нэргүй 2019-01-27 22:09 at 22:09

      Mash tsuuhun nertei humuus baidag yum bna argagui dee tuvd mongol 2

      Хариулах
      1. Нэргүй 2019-01-28 12:26 at 12:26

        Chrsited itgedeg aldanrtnuud gevel bas tootoi khed l bdag, ikhenkh n itegekhee bolison. Kheden itgedeg khed bol manai medreluud shig christees uur shashintai khunee doromjidog tiim teneg bish baidag.

        Хариулах
  3. Нэргүй 2019-01-27 11:28 at 11:28

    Доошоо орцгоож дээ хөөрхийс

    Хариулах
    1. Нэргүй 2019-01-28 12:30 at 12:30

      Cham shig teneg Christ shig dooshoo orokhgui ldee. Ta nar shig uruvdultui uls ene mongold alga!!!!

      Хариулах
  4. Нэргүй 2019-01-27 22:07 at 22:07

    ламайзм buddagiin ialgaag helne uu

    Хариулах
  5. Ok 2019-01-29 05:28 at 05:28

    Suuliin ued ih aldarshaad baigaa jujigchin Aquaman buddhagiin shashintai. Tuvd ulsad nileen olon jil nom sudalsan

    Хариулах
  6. Анд 2019-01-29 08:37 at 08:37

    Буддын шашиныг барууны орнуудын оюун санааны элит хэсгийнхэн их сонирхдог болоод байгаа. Тэд буддын шашныг Далай багшаар төсөөлдөг.

    Хариулах

Анд-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн