Эрх мэдэл, мөнгө гэдэг бол хоорондоо салшгүй, нэг нь нөгөөгөөсөө хамаарч байдаг зүйл юм. “Эзэн хаан” Путин төрийн эрхэнд 18 жил байх хугацаанд жирийн иргэдийн амьдрал улам хүндэрсэн гэж оросууд ярьдаг. Бүх зүйл хөл дээрээ босож буй, агуу их арми, сансрын хөлөгтэй гэж ярьж байх хугацаанд ард түмэн нь улам л амьдрал нь дордож эхэлжээ.

Тэгвэл ард түмэн, эх орондоо хайртай суут улстөрч өөрөө хэдий хэмжээний хөрөнгө хуримтлуулж чадсан бэ. Энэ бүгдийг тэр шударгаар олж, шударгаар мэдүүлсэн үү? Түүнийг орлогыг тоолсны оронд бараг галзуурсан нь шулуун биз ээ.

Албан ёсны тоо баримт: Путин Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо орлогын мэдүүлгээ нийтлэх ёстой байв.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд 38.528.817 рубль олжээ. Орлогынх нь эх үүсвэр их энгийн. Ерөнхийлөгчийн цалин, банкин дахь дансны хүү, цэргийн тэтгэвэр.

Тэрбээр 13 данстай бөгөөд 13.800.000 рублийн хадгаламжтай гэнэ.

Үл хөдлөх хөрөнгийн тухайд тэрбээр Санкт-Петербург, Москвад даруухан хоёр жижиг байртай. Үүнээс гадна нэг гарааштай. Түүнд нь хуучны “Волга”, “Нива”, “Скиф” чиргүүл хадгалаастай байгаа гэнэ.

Гэхдээ үүнд нь хэн итгэх билээ? Түүний найзууд хэдэн зуун тэрбумын гэрээ авч, төсвөөс хүртэж байхад тэр юу ч мэдэхгүй явдаг гэж үү?

Кремлийн зөвлөх асны яриа: Тэгвэл түүнтэй нэг цагт ойр явсан хүний яриаг сонсвол илүү сонирхолтой биз ээ. Тэдний нэг бол Кремль дэх зөвлөх асан Станислав Белковский юм.

2007 онд тэрбээр Английн The Guardian сонинд ярилцлага өгөхдөө төрийн тэргүүнийхээ хөрөнгийг 40.00. 000. 000 доллар гэжээ.

Белковский ийм дүгнэлт гаргах болсноо Путины нефтийн аж үйлдвэр дэх хувийн тухай мэдээлэлд үндэслэсэн байна. Тухайлбал, тухайн үед Ерөнхийлөгч Путин “Сургутнефтегаз”-ын 37%, “Газпром”-ын 5%, олон улсын түүхий эдийн худалдааны Gunvor-ын асар том багц хувьцааг эзэмшдэг байсан гэнэ.

Таван жилийн дараа Белковский дахин Путины хөрөнгөд үнэлгээ хийсэн байна. Энэ хугацаанд хөрөнгө нь нийт 70 тэрбум доллар болжээ. Энэ мэдээллийг Белковский Путины дэргэд ажиллассаар байгаа хүмүүсийн өгсөн мэдээллийг эх сурвалж болгон авсан байна.

Олон улсын үнэлгээ: Америкийн санхүүч Уильям Браудер олон улсын хөрөнгө оруулалтын Hermitage Capital компанийг үүсгэн байгуулагч бөгөөд 10 орчим жилийн турш гадаадын хөрөнгө оруулагчдад Оросын зах зээлд ороход тусалдаг байна.

Браудер  “Сургутнефтегаз”, “Сбербанк”, “Газпром” зэргийн үнэт цаастай ажиллаж байсан болохоор Оросын авлигын сүлжээ дээд хэсэгтээ хэрхэн нэвтэрснийг сайн мэднэ.

Тэрбээр 2018 онд International Business Times-т ярилцлага өгөхдөө Путины хөрөнгө 200.000.000.000 доллар гэжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр манай гарагийн хамгийн баян хүн гэсэн үг.

Уильям Браудерын хэлж буйгаар эдгээр мөнгийг Швейцарийн банкинд, оффшор компани болон эргэлзээтэй сангуудад хадгалдаг гэжээ. Өөрийгөө хөөдөхгүйн тулд уг хөрөнгийг ойр тойрны хүмүүс нь удирдаж, үүнийхээ төлөө эдгээр хүмүүс нь асар том эрх мэдэл, санхүүгийн боломжийг олж авдаг.

ОХУ-ын дундаж тэтгэвэр 188 евро. Тэгэхээр ганц Путины хөрөнгөөр нэгэн зэрэг 932.400.933 орос иргэнд тэтгэвэр өгөх боломжтой гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Оросын нийт хүн амаас 6,5 дахин олон хүнийг тэжээх боломжтой гэсэн үг аж.

Эх сурвалж: inosmi.ru

By updown

20 thoughts on “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хөрөнгө”
  1. Хийж чадаж байхад яахав дээ.Манай хэд шиг эх орноо мартчихаад гудраад яваа биш

  2. Худлаа мэдээлэл бичих юм. Гадаадад зугатаж гарсан, мөн Путин ийг харлуулах гэсэн гадаад ын хүмүүсийн үгийг орчуулж гаргаж дээ. Удирдагч шиг удирдагч даа. Манай хэдэн тэнэгээс илүү улс орноо босгоод ирсэн хүндээ. Оросууд Путин д итгэдэг юм билээ

  3. Дэлхийг, биднийг хамгаалж байгаа хүн шүү дээ, манай мангаруудтай харьцуулах юм биш, хэнээс ч, ямар улсаас ч хамааралгүй НОЁН!

  4. БАРУУНЫХНЫ зохиосн үлгэр л дээ яг үнэндээ 500 000 000 долларын хөрөнгөтэй энэ н оросын валютын нөөц юм ха ха

  5. шал худлаа сенсаац үүсгэх мэдээлэл бна мөн гадаад хүний бичсэн, мөн таарсан хүн нь орчуулсан гээд инээдэмтэй юм даа

  6. Ene hvn delhiin hvn tulohtonii amar taivan baihad asar undor vvreg gvitsetgej baigaa aguu hvn orsod ch Putin baigaagvi bol yamar baih baisan bol gej manaihan ch idej uusnaaraa temtsej suuj chadah baisan uu teneg luivarchidaa eh oron ard tvmnee bod zaigaa tavij og

  7. НААНА ЧИНЬ ОРОС УЛС ОРОНД ХУГАЦААГҮЙ ХААНААР СУУХ ГЭЖ ПУТИНЫГ ХИЧЭЭЖ БАЙХ ХООРОНД УЛС ОРОН НЬ ХЭЦҮҮДЭЖ, ОРОС ИРГЭД ЭРХ ЧӨЛӨӨ БАЙХГҮЙ БОЛЖ ТӨР ЗАСАГ НЬ НЭГ НАМЫГ ДАГАСАН АСАР ИХ АВИЛГЫН СҮЛЖЭЭНД ИДЭГСЭН БАЙГАА. ҮҮНИЙГ ШҮҮМЖИЛЖ ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ ОРОСТ БАЙХГҮЙ БОЛСОН. ҮҮНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЭД 27 ДАХЬ ХОНОГТОО ХАБАРОВСК ХОТОД ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ БОЛЖ БАЙГАА. ГЭВЧ ПУТИНЫ МЭДЛИЙН ХЭВЛЭЛ ТВ-ҮҮД ЭНЭ ТАЛААР ОГТ МЭДЭЭЛЭХГҮЙ ДАРЖ БАЙГААГ ТА БҮХЭН ЮҮТҮБ БОЛОН СООШЛ СУВГУУДААР ҮЗЭХ БОЛОМЖТОЙ.

  8. НААНА ЧИНЬ ОРОС УЛС ОРОНД ХУГАЦААГҮЙ ХААНААР СУУХ ГЭЖ ПУТИНЫГ ХИЧЭЭЖ БАЙХ ХООРОНД УЛС ОРОН НЬ ХЭЦҮҮДЭЖ, ОРОС ИРГЭД ЭРХ ЧӨЛӨӨ БАЙХГҮЙ БОЛЖ ТӨР ЗАСАГ НЬ НЭГ НАМЫГ ДАГАСАН АСАР ИХ АВИЛГЫН СҮЛЖЭЭНД ИДЭГСЭН БАЙГАА. ҮҮНИЙГ ШҮҮМЖИЛЖ ҮГ ХЭЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ ОРОСТ БАЙХГҮЙ БОЛСОН. ҮҮНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЭД 27 ДАХЬ ХОНОГТОО ХАБАРОВСК ХОТОД ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ БОЛЖ БАЙГАА. ГЭВЧ ПУТИНЫ МЭДЛИЙН ХЭВЛЭЛ ТВ-ҮҮД ЭНЭ ТАЛААР ОГТ МЭДЭЭЛЭХГҮЙ ДАРЖ БАЙГААГ ТА БҮХЭН ЮҮТҮБ БОЛОН СООШЛ СУВГУУДААР ҮЗЭХ БОЛОМЖТОЙ.

  9. Путин бол лидер удирдагч. Түүнийг элдвээр харуулж болохгүй. Тэр бол дэлхийд нэртэй түшигтэй удирдагч.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн