Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн томоохон засвар шинэчлэлт хийж байна.Улмаар шугам сүлжээг засах, шинээр байгуулахаар хэд хэдэн авто замыг хааж байна.
Тухайлбал, Баянбүрдийн тойргоос Дөлгөөн нуур хүртэл зам хааж цэвэр бохир усны шугамыг байрлуулах юм байна.
Мөн Хасбаатарын гудамж Эх нялхсын эрүүл мэндийн төвийн баруун хойд уулзвараас 40-р сургууль хүртэлх авто замыг энэ сарын 9-ний өдрөөс 23 хүртэл хааж инженерийн шугам сүлжээг байрлуулахаар төлөвлөж байна. Нийслэлд одоогоор 100 гаруй байршилд авто зам сэтлэх, сүвлэх, гарц гаргах ажил хийсэн байна.