2020-08-05 13:112min020

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хөрөнгө

putin

Эрх мэдэл, мөнгө гэдэг бол хоорондоо салшгүй, нэг нь нөгөөгөөсөө хамаарч байдаг зүйл юм. “Эзэн хаан” Путин төрийн эрхэнд 18 жил байх хугацаанд жирийн иргэдийн амьдрал улам хүндэрсэн гэж оросууд ярьдаг. Бүх зүйл хөл дээрээ босож буй, агуу их арми, сансрын хөлөгтэй гэж ярьж байх хугацаанд ард түмэн нь улам л амьдрал нь дордож эхэлжээ.

Тэгвэл ард түмэн, эх орондоо хайртай суут улстөрч өөрөө хэдий хэмжээний хөрөнгө хуримтлуулж чадсан бэ. Энэ бүгдийг тэр шударгаар олж, шударгаар мэдүүлсэн үү? Түүнийг орлогыг тоолсны оронд бараг галзуурсан нь шулуун биз ээ.

Албан ёсны тоо баримт: Путин Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо орлогын мэдүүлгээ нийтлэх ёстой байв.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд 38.528.817 рубль олжээ. Орлогынх нь эх үүсвэр их энгийн. Ерөнхийлөгчийн цалин, банкин дахь дансны хүү, цэргийн тэтгэвэр.

Тэрбээр 13 данстай бөгөөд 13.800.000 рублийн хадгаламжтай гэнэ.

Үл хөдлөх хөрөнгийн тухайд тэрбээр Санкт-Петербург, Москвад даруухан хоёр жижиг байртай. Үүнээс гадна нэг гарааштай. Түүнд нь хуучны “Волга”, “Нива”, “Скиф” чиргүүл хадгалаастай байгаа гэнэ.

Гэхдээ үүнд нь хэн итгэх билээ? Түүний найзууд хэдэн зуун тэрбумын гэрээ авч, төсвөөс хүртэж байхад тэр юу ч мэдэхгүй явдаг гэж үү?

Кремлийн зөвлөх асны яриа: Тэгвэл түүнтэй нэг цагт ойр явсан хүний яриаг сонсвол илүү сонирхолтой биз ээ. Тэдний нэг бол Кремль дэх зөвлөх асан Станислав Белковский юм.

2007 онд тэрбээр Английн The Guardian сонинд ярилцлага өгөхдөө төрийн тэргүүнийхээ хөрөнгийг 40.00. 000. 000 доллар гэжээ.

Белковский ийм дүгнэлт гаргах болсноо Путины нефтийн аж үйлдвэр дэх хувийн тухай мэдээлэлд үндэслэсэн байна. Тухайлбал, тухайн үед Ерөнхийлөгч Путин “Сургутнефтегаз”-ын 37%, “Газпром”-ын 5%, олон улсын түүхий эдийн худалдааны Gunvor-ын асар том багц хувьцааг эзэмшдэг байсан гэнэ.

Таван жилийн дараа Белковский дахин Путины хөрөнгөд үнэлгээ хийсэн байна. Энэ хугацаанд хөрөнгө нь нийт 70 тэрбум доллар болжээ. Энэ мэдээллийг Белковский Путины дэргэд ажиллассаар байгаа хүмүүсийн өгсөн мэдээллийг эх сурвалж болгон авсан байна.

Олон улсын үнэлгээ: Америкийн санхүүч Уильям Браудер олон улсын хөрөнгө оруулалтын Hermitage Capital компанийг үүсгэн байгуулагч бөгөөд 10 орчим жилийн турш гадаадын хөрөнгө оруулагчдад Оросын зах зээлд ороход тусалдаг байна.

Браудер  “Сургутнефтегаз”, “Сбербанк”, “Газпром” зэргийн үнэт цаастай ажиллаж байсан болохоор Оросын авлигын сүлжээ дээд хэсэгтээ хэрхэн нэвтэрснийг сайн мэднэ.

Тэрбээр 2018 онд International Business Times-т ярилцлага өгөхдөө Путины хөрөнгө 200.000.000.000 доллар гэжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр манай гарагийн хамгийн баян хүн гэсэн үг.

Уильям Браудерын хэлж буйгаар эдгээр мөнгийг Швейцарийн банкинд, оффшор компани болон эргэлзээтэй сангуудад хадгалдаг гэжээ. Өөрийгөө хөөдөхгүйн тулд уг хөрөнгийг ойр тойрны хүмүүс нь удирдаж, үүнийхээ төлөө эдгээр хүмүүс нь асар том эрх мэдэл, санхүүгийн боломжийг олж авдаг.

ОХУ-ын дундаж тэтгэвэр 188 евро. Тэгэхээр ганц Путины хөрөнгөөр нэгэн зэрэг 932.400.933 орос иргэнд тэтгэвэр өгөх боломжтой гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Оросын нийт хүн амаас 6,5 дахин олон хүнийг тэжээх боломжтой гэсэн үг аж.

Эх сурвалж: inosmi.ru