Монголын сагсан бөмбөгийнхөн анхаарахгүй бол болохгүй нэгэн асуудал үүслээ. Энэ бол өсвөр үеийн тоглогчдоо цэвэр тоглож сургах шаардлагатай болсныг харуулсан нэгэн үйлдэл гарчээ. Тодруулбал, саяхан Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнд Братск хотоос ирсэн багийнхан шигшээ тоглолтдоо оролцохоос татгалзжээ. Ийнхүү татгалзсан шалтгаан нь Монголоос ирсэн багийнхны зэрлэг бүдүүлэг тоглолтоос болж Эрхүү мужаас ирсэн хэд хэдэн тоглогч нь гэмтэж бэртсэнтэй холбоотой гэнэ. Энэ тухай энэ сарын 14-нд Братск хотын Сагсан бөмбөгийн холбооны ерөнхий дасгалжуулагч Александр Богданов мэдэгджээ.

Байгалын ойролцоох хэсгийн тус тэмцээнд 2006, 2008 онд төрсөн залуучуудын хоёр баг оролцсон аж. Харин нэг тоглогчийнх нь хэлснээр Монголоос ирсэн зочид үнэхээр бохир тоглолт үзүүлж байсан гэнэ. Тэд хөл дэгээдэж, түлхэж, тохойгоороо ёсорч, мөргөж байсан аж. Энэ тоглолтын улмаас “Братск-2006” шигшээ багийн нэг тоглогч гараа хугалж, эмнэлэгт хэвтжээ. Братск хотын багийнхан Монголын багийг ялсан боловч энэ тоглолтын дараа багийн дасгалжуулагч шигшээд тоглохгүй байх шийдвэр гаргасан байна. Учир нь олон тоглогч нь гэмтэж бэртжээ. Дасгалжуулагч эсэргүүцэл зарлаж, багаа авч үлдсэн байна. Учир нь Братскийн сагсчдын хүчийг Оросын тэргүүлэх тоглолтод хадгалж үлдэх шаардлагатай болжээ. Александр Богданов 43 жил дасгалжуулагчаар хүүхдүүдтэй ажиллахдаа анх удаа шигшээд тоглохоос татгалзсан нь энэ гэнэ.

Мэдээж энэ бүгдийгн гол буруутан нь Монголын хоёр дахь шигшээ багийнхан болсон гэнэ. “Тэд үнэхээр бүдүүлэг. “Монголия-1″ багаасаа ч бүдүүлэг байсан. Хагас шигшээгийн тоглолтод бид гурван ч удаа бэртэл авсан. Нэг нь маш хүнд бэртэл. Хоёр монгол шүүгч шүүхээр гарч ирээд л сагсан бөмбөгийн тэмцээн биш болсон” гэж тэрбээр учирлажээ. Уг нь Братскийнхан урьдчилсан шатны ихэнх тоглолтод ялалт байгуулж, гэртээ ялалтын цомтой харих магадлал өндөр байсан гэнэ.

EreNews.mn

By updown

10 thoughts on “Монголын бүдүүлэг сагсчдаас болж олон улсын тэмцээн цуцлагдсан гэв үү?”
  1. Huuhed bol huuhdeeree baih heregtei.Yagaachgui NBA iin haruudiig duuraih hereggui manaihaan.Udahgui ta nariig yamarch temtseend huleej avahgui, avlaa ch ene aviraas chin bolj yanaglan havchine.Deer n mongoliin ner hund shavartai hutgaldana.

  2. эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэж монгол ардын үг байдаг…энэ л бид болж байна даа…монголчууд дэлхийн хаана ч очсон бүдүүлэг,хулгайчаараа гайхагддаг одоо хүүхдүүдээ тэгж хүмүүжүүлж байна…энэ бол үндэстний эмгэнэл…Улаанбаатарын гудамжинд ямар бүдүүлэг гээч…гадаадын иргэдийг элдвээр хэлж бүдүүлэгтэнэ,доромжилно,дуртай газраа бие засна,эус цэрээ,хогоо хаяна,машиныхаа цонхоор эхнэр нь хүртэл ундааны шил шидэх энүүхэнд…хирээ мэдэхгүй ямар их онгироо сагсуу гээч усанд орж хирээ угааж чадахгүй байж…

  3. Хүн нь бүдүүлэг.соёлгүй байхад улс нь хөггждөггүй юм байна. Монгол бөхчүүд аваргаасаа эхлээд эд мөнгөний дон шүглэсэн бзүдүүлгүүд болсон. Аварага Батсуурь. Содномдорж гээд хүн бэртээх. Нударгалах дуртай зодоончид.

  4. Монголчууд өнөөгийн соёл иргэншилд гологдож байна гэж хэл амны “эзэн” Молор-Эрдэнэ бичсэнийг би дотроо зөвшөөрч санаа зовж явдаг юм. энэ нь олон талаар бүр нийгмийн бүхий л давхрагт байна. ж-нь: төрийн түшээд ардчиллын буянаар хариуцлагатай алба хашсан мөртлөө хэт шунаж хөрөнгө цуглуулж байгаад баригдаж бултах аргагүй болоод байгаа нь өгөөшинд татагдаж амиа алддагхулганаас юун ялгаа байна вэ???

  5. ЯГ Л НӨГӨӨ БӨХЧҮҮД ШИГ БОЛЖ БНА ДАА. МОНГОЛ БӨХЧҮҮД ГАРАН ДЭЭРЭЭ ТАРХИА ХӨГЖҮҮЛ. ГАДААДАД МАНАЙ БӨХЧҮҮД МУНДАГ ГЭЭЛ ОЧДОГ. ТЭГЭЭД ХООЛОНД ОРОХООРОО АМАА АНГАЙЛГАЖ ЧИМЭЭТЭЙ ИДЭЭД Л ГАДНЫХАН ГАЙХАЖ ХАРААД Л БАЙДАГ. ДИПЛОМАТ ЕС ЖАЯГАА ЯМАР Ч ХҮМҮҮСТ ЗААЖ ЗӨВЛӨЖ БАЙМААР. НӨГӨӨ УЛААН ХАЦАРТ УНГАРТ ОЧООД ЦАЙЛЛАГАНД ОРООД ОРЧУУЛАГЧ НАРЫГ ШАРАА БОЛГОЖ БАЙСНЫГ БОДХООР.

  6. ЁО ЁС СУРТАХУУН БАЙХГҮЙ Л БАЙНА ДАА. ХЭНЭЭС ҮЛГЭР АВЧ БАЙНА ГЭВЭЛ, ҮҮНИЙГ УЛС ТӨРЧДИЙН БҮДҮҮЛЭГ ХЭРҮҮЛ, ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЛҮҮД Л ИЙМ БОЛГОЖ БАЙНА.

  7. ОРОСУУД НӨГӨӨ БАЛИАР ФАШИСТ ҮЗЛЭЭ ГАРГАЖ АРЬСНЫ ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАЖ БАЙГАА БИЗ.МАНАЙ ХҮҮХДҮҮД ХҮНИЙ ГАЗАР ТЭГЭХГҮЙ.ҮНДЭСТЭНЭЭ ОРОСУУДТАЙ НИЙЛЖ КАЙФ АВАГСАД БАЙГАА НЬ МОНГОЛЫН ГУТАМШИГ.ОРОСУУДАД БҮГД Л ЗАГАЙСАН ДООД ТӨРӨЛТӨН ХАРАГДАЖ БАЙГАА.

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн