2019-01-16 11:471min010

Монголын бүдүүлэг сагсчдаас болж олон улсын тэмцээн цуцлагдсан гэв үү?

dddddd

Монголын сагсан бөмбөгийнхөн анхаарахгүй бол болохгүй нэгэн асуудал үүслээ. Энэ бол өсвөр үеийн тоглогчдоо цэвэр тоглож сургах шаардлагатай болсныг харуулсан нэгэн үйлдэл гарчээ. Тодруулбал, саяхан Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнд Братск хотоос ирсэн багийнхан шигшээ тоглолтдоо оролцохоос татгалзжээ. Ийнхүү татгалзсан шалтгаан нь Монголоос ирсэн багийнхны зэрлэг бүдүүлэг тоглолтоос болж Эрхүү мужаас ирсэн хэд хэдэн тоглогч нь гэмтэж бэртсэнтэй холбоотой гэнэ. Энэ тухай энэ сарын 14-нд Братск хотын Сагсан бөмбөгийн холбооны ерөнхий дасгалжуулагч Александр Богданов мэдэгджээ.

Байгалын ойролцоох хэсгийн тус тэмцээнд 2006, 2008 онд төрсөн залуучуудын хоёр баг оролцсон аж. Харин нэг тоглогчийнх нь хэлснээр Монголоос ирсэн зочид үнэхээр бохир тоглолт үзүүлж байсан гэнэ. Тэд хөл дэгээдэж, түлхэж, тохойгоороо ёсорч, мөргөж байсан аж. Энэ тоглолтын улмаас “Братск-2006” шигшээ багийн нэг тоглогч гараа хугалж, эмнэлэгт хэвтжээ. Братск хотын багийнхан Монголын багийг ялсан боловч энэ тоглолтын дараа багийн дасгалжуулагч шигшээд тоглохгүй байх шийдвэр гаргасан байна. Учир нь олон тоглогч нь гэмтэж бэртжээ. Дасгалжуулагч эсэргүүцэл зарлаж, багаа авч үлдсэн байна. Учир нь Братскийн сагсчдын хүчийг Оросын тэргүүлэх тоглолтод хадгалж үлдэх шаардлагатай болжээ. Александр Богданов 43 жил дасгалжуулагчаар хүүхдүүдтэй ажиллахдаа анх удаа шигшээд тоглохоос татгалзсан нь энэ гэнэ.

Мэдээж энэ бүгдийгн гол буруутан нь Монголын хоёр дахь шигшээ багийнхан болсон гэнэ. “Тэд үнэхээр бүдүүлэг. “Монголия-1″ багаасаа ч бүдүүлэг байсан. Хагас шигшээгийн тоглолтод бид гурван ч удаа бэртэл авсан. Нэг нь маш хүнд бэртэл. Хоёр монгол шүүгч шүүхээр гарч ирээд л сагсан бөмбөгийн тэмцээн биш болсон” гэж тэрбээр учирлажээ. Уг нь Братскийнхан урьдчилсан шатны ихэнх тоглолтод ялалт байгуулж, гэртээ ялалтын цомтой харих магадлал өндөр байсан гэнэ.

EreNews.mn