Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр (2019.01.16) Төрийн ордны Б танхимд эхлэв. Хуралдаанд аймгийн Засаг дарга, Иргэдийн хурлын дарга болон Засгийн газрын харьяа яам агентлагийн дарга нар оролцож байна.
-2018 оны сахилга хариуцлагын жилийн дүгнэлт,
-Төрийн албаны шалгалт
-Төрийн албаны шинэ хууль хэрэгжүүлэх,
-Төрийн албаны хариуцлагын хууль, сахилга хариуцлагаа дээшлүүлж, иргэн төвтэй төр байх гэсэн дөрвөн асуудлыг энэ хурлаар хэлэлцэж байна.
2018 оныг Засгийн газар сахилга, хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин дүгнэлтийг танилцуулсан юм. Үүнээс есөн заалт бүхий тэмдэглэл гаргаж, дагаж хэрэгжүүлэхийг Засаг дарга нар болон ИТХ-ын дарга нарт үүрэг болголоо.
Нээлттэй өрнөж буй Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэв. Тэрбээр “Манай төрийн албан хаагчид дуулгавартай. Төрийн албанд архи дарс задлахаа больсон. Сайн жишээ энэ байна. Гадаад харилцааны яаманд л ганцхан зөвшөөрөл олгосон.
Гадаад дотоодын хүмүүст хүндэтгэл үзүүлдэг учраас ГХЯ-д вино, шампанскийг хүлээн зөвшөөрсөн.Төрийн ордонд архи уугаад суух муухай шүү. Төрийн алба саруул байх хэрэгтэй. Эрүүл саруул ухаанаар төрийн албыг удирдах хэрэгтэй. Онц шаардлагагүй бол онгоцоор гадаад, дотоод явахгүй байх, иргэдийн татварын мөнгөөр тансаглахгүй байх, улсын унааг хувьдаа унахгүй байх, бүсээ чангал.Төрийн мөнгөнөөс битгий хулгайлуулаарай, ард түмний мөнгийг битгий шамшигдуулаарай. Бид хулгайч нартай тэмцэнэ.
Хүн цохиод алчихаар том алтан үзэг, барьж, алтан цаг зүүдэгээ больцгоо. Үүнээс л төрийн албан хаагч нарын эмх цэгц эхэлж байна. Даруухан бай. Ард түмнээсээ баян төрийн албан хаагч байх хэрэггүй. Ард түмэн чинь ядуу байна.
Ядарсан хүнийг дэмжих нь төрийн үүрэг шүү. Задарсан хүнийг дарах нь бас төрийн үүрэг шүү. Төрд бас даварсан хүмүүс бас байгаа шүү. Ард түмний мөнгийг авч иддэг хүмүүс байгаа. Энэ хүмүүстэй хатуу тэмцээрэй. Миний дэвшүүлж буй асуудалтай санал нийлэхгүй хүн байвал гараа өргө, би албан тушаалаа авъя. Нийгмийн шударга болгох, төрийн албыг сахилга баттай болгохын төлөө хамтарч ажиллана гэж итгэж байна ” гэв.
5 comments
Зөвлөсөн биш, үүрэг өгсөн байна, энэ нь ч зөв
маш зөв
Маш зөв. гэхдээ дунд шатандаа энэ бол байна шүү. салбар бүрийн сайдууд анхаарвал….
Төрийн өндөр дээд албан тушаалтнууд ард түмнээс баян байх хэрэггүй.Төрийн өндөр албан тушаалтнууд алтан цаг зүүж, алтан үзэг барих ёсгүй
Төрийн албан хаагчийн шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авъя