Засгийн газар эрүүл мэндийн салбарын 8696 гаруй ажилтны цалинг нэмэх шийдвэр гаргасныг мэдэгдлээ.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2018 оны есдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин 8 хувиар нэмэгдсэн. Энэ үеэр ЭМ-ийн салбарын хамгийн их ачааллыг нуруундаа үүрдэг сувилагч нарын маань цалин 30 хүртлэ хуувиар нэмэгдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Үүний үр дүнд сувилагч нарын цалин 127,000-183,000 төгрөгөөр цалинг нэмэгдсэн.
Эмч нар маань цалингийн нэмэгдлээ хүлээж байсан. Эмч нар цалингийн сүлжээгээр 4, 5 дугаар шатлалд байсныг Засгийн газрын хуралдаанаар 6, 7 руу шилжүүллээ. Ингэснээр эмч нарын цалин 21.3-47.1 хувиар нэмэгдэж байна. Мөнгөн дүнгээр тооцвол 122,000-170,000 мянгаар нэмэгдлээ.
Сувилагч нарын цалинг нэмэхэд зарим мэргэжлийн хүмүүсийн цалингийн нэмэгдэл орхигдсон байсан. Тухайлбал, сонсгол засалч, дүрс оношилгооны техникч, хоол зүйч, эм найруулагч, сэргээн засахын мэргэжилтэн, эмгэг судлалын туслан ажилтан, эрүүл мэндийн мэдээллийн техник нарын цалингийн сүлжээний шатлалыг нэмэгдүүллээ.
Түргэн тусламжийн 511 жолооч 400,000 гаруй төгрөгийн цалин авч байсныг 142,928 төгрөгөөр нэмэгдүүллээ.
Нийтдээ 8,696 хүн шатлал ахиж, үүн дээрээ ажилласан жил, ур чадвар, жижүүр, үр дүнгийн шагнал нэмэгдэнэ.
Эмч нарын цалингийн нэмэгдлийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцож олгоно” гэв.
4 comments
Сарангэрлээ ажлаа хий сэтгүүлч хүн сайд хийж чадах уу энэ тэндхийн тусламж өгөх үйл ажиллагаанаас оор зүйлд оролцож шийдвэр гаргаж чадахгүй энэ ажлыг хийж чадахгүй байх хэнч ярьж чадна шүү дээ
1 hund teden tugrug nemlee gehiin orond tsalingiin nemegdeld tatvar tulugchdiin tusvuus teden tugrug zartsuulah bolloo gej toimtoi yri.Ydarsan irgediin karmanaas hulgailj zadarsan nuhdiig uugshuuldgee boli.
Өөрийн карманаасаа гаргаад цалин нэмээд байгаа аятай попорч өгөх юм аа. Инфляцитайгаа уялдаад цалин нь коэффициентээрээ автоматаар өсөөд л явах ёстой байтал сөхөртөл унатал нь явуулчихаад даян дэлхийгээр нэг том ажил хийсэн аятай зарлаад байхийн!!! Одоо нөгөө юмны үнэ нь дагаад нэмэгдээд ирэх байх даа, ингээд орилоод зарлаад байхаар…..
21.3-47.1 хувиар нэмэгдэж байна. Мөнгөн дүнгээр тооцвол 122,000-170,000 мянгаар нэмэгдлээ. гэнээ энэ худлаа Жнь: 500 мянган төгрөгийн цалин 47,1 хувь бол 237 орчимоор нэмэгдэнэ тэгэхэд дээд тал нь 170 гэж байгаа нь сонин л байгаа биз дэ