Онцлох мэдээУлс төр

“Яагаад ЖДҮ-тэй холбоотой асуудлыг УИХ-ын даргын асуудалтай зэрэгцүүлж оруулж ирсэн бэ?”

УИХ-ын чуулганы хуралдаанаар нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП-оос ирүүлсэн саналыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуултандаа хариулт авлаа.

Тухайлбал УИХ-ын гишүүн М.Билэгт УЕП М.Энх-Амгаланд асуулт тавихдаа “Өчигдөр Ерөнхийлөгчийн мэдүүлсэн хуулийн төслийг ярилцсан. Энэ бол УИХ-ын даргатай холбоотой. УЕП таныг УИХ дарга оруулж ирдэг юм уу? Яагаад ЖДҮ-тэй холбоотой асуудлыг Ерөнхийлөгчаас өргөн барьсан УИХ-ын дэгийн тухай хуультай зэрэгцүүлж оруулж ирж байгаа юм бэ? Өмнө нь оруулж ирж болоогүй юм уу? Бид одоо 67-уулаа болсон. 67 гишүүн 37:27 болчихсон. Тэгэхээр 37-гоос нь цөөлөх гэж байгаа юм уу?” гэсэн асуулт тавьсан юм.

Гишүүний асуултад М.Энх-Амгалан прокурор “Намайг Ерөнхийлөгч УИХ-тай өвшилцөж томилдог. Намайг томилоход М.Энхболд УИХ-ын дарга байгаагүй. Би энэ хүнээс амьдралдаа үүрэг даалгавар авч үзээгүй. Прокурор хараат бусаар ажиллах ёстой. Яагаад цаг хугацаа нь давхцав гэхээр урьд нь оруулж ирэх гэхээр та бүгд хурлаа хийхгүй байсан шд. Тэгээд УИХ-ын даргаа шийдэхээр болохоор та бүгд цуглахаар болж, хуралдахаар болсон тухайгаа телевиз радиогоор яриад байхаар нь асуудлаа шийдэх гээд оруулж ирж байгаа юм. Би та бүгдийг нэлээд удаан хүлээлээ шд. Хууль дээдлэх ёстой хүмүүс ингэж удаан төрийн ажлыг гацаана гэж бодоогүй. Тэгээд хуралдах гэж байгаа юм байна гэж оруулж ирсэн. Тэрнээс биш ямар нэг улс төрийн байдлаар, “УИХ-ын дарга оруулж ир” гэсэн үүрэг даалгавар аваагүй. Битгий хууль хяналтын байгууллагыг улс төр болгооч.” гэсэн хариултыг өглөө.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Гишүүдийн асуулт, хариулт дуусч, одоо хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

4 Сэтгэгдэлтэй

  1. Энэ гишүүн авгай их хурлын чуулган бүр дээр орохоосоо өмнө хүнээр юм бичүүлж ороод түүнийгээ түгдрэн барин уншдаг шүү дээ. ТВ ээр харахад л илт мэдэгдээд байдаг. Яг өөрийнхөөрөө ярьж байгаа зүйл огт байдаггүй. Бага ангийн сурагч шиг л үсэглээд түгдрээд л хөгжилтэй шүү. Одоо мань хүн нөгөө хүнийхээ бэлдсэн зүйлийг олоогүй юу эсвэл бэлдүүлж амжаагүй юу. Юу ярихаа огт мэдэхгүй бүүр будилаад төөрөөд явж байх шиг байна. Өрөвдмөөр ичмээр гайхалтай мэдэхгүй хэлэх үг алга байна……….

  2. цорго нь бөглөсөн дАНХ шиг авгай ичмээр ,хоосон данх шиг юу ч үгүй авгай , хэлэх үг алга даа,,,,,,,,

  3. goe hellee hog chini humuusiin haraal ideh tiim saihan bdag yumuu Medleg muutaigii chini hen hungui medne shuudee Narantuya gishuun shig bolchihood ug helj bai

  4. Энэ данх авгай хүртэл юу билээ дээ. гэртээ данхаа зүлгээд сууж байхгүй. ийм юмнуудыгн яахаараа сонгочихдог байнаа

Хариулах Зочин Цуцлах

Таны сэтгэгдэл

Back to top button
Close