Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Өмнөд Солонгосын тэнгисийн хөлөг нисэх онгоц руу овоо хараагаа чиглүүлсэн бичлэгийг Японы тал үзүүллээ – updown.mn

Өмнөд Солонгосын тэнгисийн хөлөг нисэх онгоц руу овоо хараагаа чиглүүлсэн бичлэгийг Японы тал үзүүллээ

Өмнөд Солонгосын тэнгисийн хөлөг бууныхаа овоо харааг Японы хилийн харуулын нисэх онгоц руу чиглүүлж байгааг нотлох видео дүрсийг өчигдөр Японы Засгийн газар олон нийтэд дэлгэлээ. 13 минутын дүрс бичлэгт Японы тал англи хэлээр яагаад овоо харааны радар антенаа өөр рүү нь чиглүүлж байгааг дахин дахин асуусан ч Өмнөд Солонгосын тэнгисийн хөлгөөс ямар ч хариу өгөхгүй байгааг харуулжээ.

Тэнгисийн хөлөг энэ үед бууныхаа овоо хараа радарыг хэд хэдэн удаа  Японы онгоц руу чиглүүлсэн байна. Энэ нь илт өдөөн хатгасан, дайсагнасан үйлдэлд тооцогддог бөгөөд гал нээхийн өмнөх эцсийн алхамд тооцогддог аж.

Бичлэг дэлгэгдсэний даа Сөүл Японы талд байр сууриа илэрхийлсэн бөгөөд Токиог видео бичлэг тараасан явдалд харамсаж байгаагаа илэрхийлж, нөхцөл байдлыг хүндрүүлж, буруу тайлбарласан гэжээ. Өмнөд Солонгос энэ бүсэд орж ирсэн Умард Солонгосын загас агнуурын завийг аврах ажиллагаа явуулж байхдаа оптик камераа Японы нисэх онгоц руу чиглүүлсэн гэсэн тайлбарыг мөн өгчээ.

Түүнчлэн Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны төлөөлөгч бичлэгт нисэх онгоц овоо хараагаа Японы онгоц руу чиглүүлснийг батлах баримт алга . Японы онгоц хэт нам өндрөөр нисэж, аврах ажиллагаа явуулж байсан хөлөгт аюул учруулж байсныг харууллаа гэж хэмээн тайлбарлажээ.

Харин Японы Батлан хамгаалах яам дэлхий нийтэд хоёр орны хилийн хамгаалалтынхны хооронд юу болсныг харуулж, өөрийн тал ямар нэгэн буруутай үйлдэл хийгээгүйг батлах зорилгоор энэ бичлэгийг түгээсэн гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: AP

updown.mn

Мэдээний админ

Learn More →

3 thoughts on “Өмнөд Солонгосын тэнгисийн хөлөг нисэх онгоц руу овоо хараагаа чиглүүлсэн бичлэгийг Японы тал үзүүллээ

  1. цэцэн 2018-12-29 22:58 at 22:58

    солонгосчууд тэгж далчигнаж байгаад японы самурай нарт гэдсээ хүүлүүлэх гэж байгаан..ха ха

    Хариулах
  2. Wow 2018-12-29 23:22 at 23:22

    Kimchi sushi 2 bavalzaad ballah nidee

    Хариулах
  3. Зочин 2018-12-30 00:12 at 00:12

    АНУ хаа нэгтээ хоёр улсыг хагаралдуулж дайн дэгдээж тэдэнд зэвсэг нийлүүлж мөнгөждөг зуршилтай. Тэр бодлогынх нэг тандалт байж мэдэх юм. Өмнөд Солонгос АНУ – ын халаасан байдаг юм биш үү?

    Хариулах

цэцэн-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн