Ерөнхийлөгч өчигдөр (2018.12.28) зарлиг гарган оны сүүлчийн шагналаа гардуулав. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын өдрийг тохиолдуулан олгосон шагналын араас олон нийтийн сүлжээнд жиг жуг багагүй өрнөж байна. Тэдний дундаас Цэнхэр үст Цэрэнгийн жиргээ хамгийн их анхаарал татаж байгаа юм. Тэр өөрийн цахим хаягтаа:
…Ѳнѳѳдѳр Ерѳнхийлѳгч нь баахан шагнал бѳѳндсѳн юм байна. 2018 он эхлэхэд …Шүгэл үлээгчдийн жил болгоно нтр гээл үлээгээ л байсан хаана байна? Тэр шүгэл үлээгчдийг жаахан ашигламар болоод ѳнгѳрѳв үү эсвэл эргэн тойрны матаасууд нь мартагнуулчих вуу? Ямартаа ч Ерѳнхийлѳгчѳѳс болоод элдвээрээ доромжлуулсан нэг шүгэл үлээгч ярьсныг нь мартаагүй он үдэж байна. хэмээн бичиж үлджээ.
Э.Цэрэн бол “Төгс, олон соёлт ертөнцийг жинхэнэ утгаар нь байгуулах” зорилгоор Монголд сүлжээгээ үүсгэсэн “Даян дэлхийн энх тайвны холбоо” гэгч байгууллагын тэргүүн Мүн Сон Мён гэдэг солонгос өвгөний үүсгэн байгуулсан МҮҮН-ий урсгалыг илчлэгч, тэдний жинхэнэ “эрлэг” гэдгээр олон нийтэд танигдсан.
МҮҮН-иийн урсалыг тойрсон үйл явдлууд ар араасаа өрнөж байхад Цэнхэр үст Цэрэн “би Х.Баттулгатай холбоогүй” хэмээн мэдэгдэж байв. Өнгөрсөн хугацаанд тэр олон нийтийн сүлжээний хаягаараа Ерөнхийлөгч Х.Баттулгын байр суурийг тасралтгүй дэмжиж ирсэн ч Х.Баттулгатай ямар ч холбоогүй хэмээн тайлбарласаар ирсэн юм.
Тэгвэл өчигдөр тэмдэглэгдсэн Цэрэнгийн жиргээ цэнхэр үстийг Ерөнхийлөгчийн дуут шувуудын нэг мөн байсан гэдгийг нотлоод зогсохгүй Ерөнхийлөгч түүний олон нийтийн сүлжээн дэх шүгэлдэгчийнхээ нэг гэж үздэг. Бас үүнийх нь төлөө шагнал ч амлаж байсан болохыг харуулав. Гэхдээ Х.Баттулга түүнд аль нэг өдөр амласан шагналаа өгөлгүй тойрсон явдлыг Цэрэн тэдний дунд “хар муур гүйсэн”-тэй холбон тайлбарлаж байгаа бололтой
1 comment
Жанхуу маань ганц чаддаг шагналаа ч өгч чадахаа байчихав уу. Нутгийнхаа баахан хүнд бөхчүүдэд том том шагнал олголоо. Мөн нууц бичлэг хийж тарааж ард түмний тархийг угаахдаа гарамгайн билээ. Аан өөр чадах юм нь хувийн бизнесээ хэзээ ч орхигдуулдаггүй аятаыхан төслүүдийг булаагаал авчдагийн билээ. Өөр хүмүүст их мөнгө өгч хөдөлгөж гар хөлийн үсээ болгодгийн билээ. Мөн эхнэрүүдээ сайн нууж чаддаг ямартаа ч мундаг дэлхийд байхгүй ховорхон ерөнхийлөгч. Бас царайлаг өндөр