Оросын Санкт-Петербург хотод тэтгэврийн хөгшдийг үнэгүй хооллож ундалдаг кафе нээгджээ. Уг кафе “ДоброДомик” нэртэй. Тус цайны газрын цэсэнд шөл, хачиртай мах, салат, компот, амттан ордог аж. Энэ хоолыг идэх гэж тэтгэврийн хөгшид холоос хүртэл зорьж ирдэг бөгөөд өдөрт дунджаар 600 орчим хүнд үйлчилдэг гэнэ.
“ДоброДомик”-ийг сайн дурынхан байгуулжээ. Тус байгууллагыг үүсгэн байгуулагч Александра Синякийн хэлснээр нийт ажлын 90 орчим хувийг сайн дурынхан хийсэн гэнэ.
Уг кафе алгуурхан сайн үйлсийнхний үйл ажиллагаа явуулдаг цэг болж, “Добродомик”-т тэтгэврийнхэнд гутал тараах хүртэл үйл ажиллагаа явуулжээ. Тус байгууллагыг үүсгэн байгуулагч рестораныхаа сүлжээг өргөтгөх төлөвлөгөөтэй байна. Харин хоёр дахь кафе 2019 оны 01 дүгээр сарын байгуулагдах юм.
Кафед түүнчлэн концерт, яруу найргийн үдэшлэг, ахмадуудын дуу хуур, тоглолт болдог болжээ. Тус кафе эдийн засгийн хувьд ашгийн төлөө бус байсан тул эхэндээ өрөнд орж байсан аж. Харин цаг хугацааны явцад бүтээгдэхүүн нийлүүлэгчид сайн дурынхантай нэгдэж, бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулах буюу үнэгүй өгдөг болжээ.
Эх сурвалж: lifter.com