Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 227, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхагласны 107, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр (2018.12.28) Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, салбартаа ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүсийг төрийн дээд одон, медалийг гардууллаа.

Ерөнхийлөгчийн зарлигаар:

Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон – Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Ардын Уран зохиолч Б.Бааст

Ардын жүжигчин цол – МУГЖ, Уртын дууч Д.Түвшинжаргал

Ардын эмч цол – ХСҮТ-ийн эмч, Гавьяат эмч Н.Оюундэлгэр

Гавьяат багш цол -“Монголын хүүхдийн ордон”-ы дуу хөгжмийн багш С.Ганчимэг

Гавьяат жүжигчин цол – СТА, Маск продакшны жүжигчин М.Баярмагнай

Гавьяат тамирчин цол – Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо, Champ фитнесс клубийн тамирчин Г.Угалзцэцэгийг тус тус шагналаа.

Дэлгэрэнгүйг эргэн мэдээлэх болно.

By updown

3 thoughts on “Ардын уран зохиолч Б.Бааст Хөдөлмөрийн баатар цол хүртлээ”
  1. Бааст гуайд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. өвгөн зохиолчийн монгол туургатны 100 эрхэм нэвтрүүлэгт оролцохдоо хамгийн сүүлд хэлсэн үгийг монгол хүн бүр ухаарууштай үг хэлсэн шүү.

  2. БААСТ ГУАЙДАА ЭРҮҮЛ ЭНХ УРТ УДААН НАСЛАХЫГ ЕРӨӨЕ. ТА ДУРСАМЖИЙН НОМ БИЧЭЭРЭЙ

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн