Монголын амьд хөгжмийн хамтлагуудын томоохон төлөөлөл болсон “Никитон” хамтлаг өнөө хэр нь залуусыг байлдан дагуулсан хэвээр. Тэд саяхан өөрсдийн шинэхэн уран бүтээлийг дүрсжүүлэн олны хүртээл болгосон байх бөгөөд тэдний энэхүү бүтээлийг нийтэд хүргэх боломжгүй хэмээн фэйсбүүкийн зүгээс хаажээ. Олон хүнд хүргэх үүднээс фэйсбүүк хуудаснаа байршуулсан тус клип “+18” төрлийн сцен хэт их агуулсан хэмээн хаагдсан байх бөгөөд тус дууны нэр “Пяхлуу” нь хориотой үгийн жагсаалтад багтсан байдаг.

Тэд чухам юуны учир хараалын үгээр дуугаа нэрлэн энэ тухай дуу дуулах болов? Нийгэмд байгаа хүмүүсийн нийтлэг болоод буй дүр төрхийг гаргаж ирэн ийнхүү уран бүтээлээрээ олонд хүргэсэн тэд тус дуун дээрээ мөн дууныхаа үгийг бичих даалгавар аваад буй аж. Учир нь дуучин Баачкагийн үг ер ойлгогдохгүй байгааг шүүмжлэн ийн хүсэлт тавьсан байна. Харин хөгжмийн хувьд хэн ч юу ч гэж маргаад хэзээд тэднийг дийлэхгүй гэдгийг утгаар нь мэдрүүлсэн “Никитон” хамтлагийнхан “Никитон” клубдээ сонсогчдоо уран бүтээлээрээ дайлж байгаа ажээ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн