Ардын уран зохиолч Б.Бааст Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

2018-12-28 14:11
baast

Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 227, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхагласны 107, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр (2018.12.28) Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, салбартаа ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүсийг төрийн дээд одон, медалийг гардууллаа.

Ерөнхийлөгчийн зарлигаар:

Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон – Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Ардын Уран зохиолч Б.Бааст

Ардын жүжигчин цол – МУГЖ, Уртын дууч Д.Түвшинжаргал

Ардын эмч цол – ХСҮТ-ийн эмч, Гавьяат эмч Н.Оюундэлгэр

Гавьяат багш цол -“Монголын хүүхдийн ордон”-ы дуу хөгжмийн багш С.Ганчимэг

Гавьяат жүжигчин цол – СТА, Маск продакшны жүжигчин М.Баярмагнай

Гавьяат тамирчин цол – Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо, Champ фитнесс клубийн тамирчин Г.Угалзцэцэгийг тус тус шагналаа.

Дэлгэрэнгүйг эргэн мэдээлэх болно.