МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоог УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат удирдана

МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоо шинээр байгуулагдаж анхдугаар хуралдаанаа өчигдөр (2018.12.23) УДЭТ-т хийлээ. Тус хуралд Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс ирсэн 281 төлөөлөгч оролцсон бөгөөд үдээс өмнөх хуралдаанаар үндсэн илтгэлийг хэлэлцэн зорилго зорилтоо тодорхойлсон байна.

МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны үйл ажиллагаа цаашид намынхаа эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн дуу хоолойг хүргэх, МАН-ын үнэт зүйл, үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, намынхаа дотоод ардчиллыг бий болгох, мөн намынхаа эв нэгдлийг тууштай дэмжих зорилготой аж.

Анхдугаар Бага хурал бүтэн өдөр үргэлжилсэн бөгөөд үдээс өмнөх хурлын дараа Их жанжин Сүхбаатарын хөшөө болон Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөсөн бол үдээс хойших хуралдаанаараа холбооныхоо дүрэм, журам болон бүтцээ баталж удирдлагуудаа томилжээ. Ингээд тус холбооны Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүд, Бага хурлын гишүүдийг сонгож, МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сонгогдож, Бага хурлын 109 гишүүн томилогдсон байна.

Тус холбооноос 21 аймаг болон есөн дүүргийн бүх хороонд салбар зөвлөлөө байгуулж ажиллах юм байна.

2 thoughts on “МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоог УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат удирдана

  1. Нэргүй 2018-12-24 15:33 at 15:33

    ж.мөнхбат м.энхболдыгоо мөргөж зөөлөн суудалд гарах замаа засах ажлаа эхлүүлж байна даа энхболд даргаа таны итгэдэг хүмүүс ийм л байх

    Хариулах
  2. Gonchigdorj 2018-12-25 04:59 at 04:59

    Ene Munxbat gedeg er.ni xen yum be? Yamar ix xurungu zooritoigoo tailbarlaad shudraga baij chadaxgyi baij xeden ard tymniixee tarxi tolgoigoor toglood bx yum daa. Xymyys ynendee 15-20 min gesen setgeliin xudulguund abtalgyi asuudliig xarmaar yum aa. Ene xyn yu xiij,ugsun boloxoor..

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн