Ирэх 2019 оны нэгдүгээр сард нар, сар хиртэх үзэгдэл тохионо. Тодруулбал, нэгдүгээр сарын 6-ны өдөр нар хагас хиртэх юм байна. Нар хиртэлт Улаанбаатарын цагаар 07.36 цагт эхэлж, 09.42 цагт дуусах аж.

Уг үзэгдлийг Номхон далайн бүсийн хойд хэсэг, зүүн өмнөд Сибирь, Камчатка, Сахалин, зүүн өмнөд Азийн орнуудад сайн ажиглаж болно. Мөн нэгдүгээр сарын 21-ийн өдөр сар бүтэн хиртэнэ. Америк, Африк, Европын орнууд, оросын төв болон өмнөд хэсгийн оршин суугчид байгалийн энэ үзэгдлийг ажиглах боломжтой.

2019 онд нар сар хиртэх өдрүүд:

Долдугаар сарын 2. Нар бүтэн хиртэнэ.

Долдугаар сарын 17. Сар хагас хиртэнэ.

Арванхоёрдугаар сарын 26. Нар цагираглан хиртэнэ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн