[starbox]

Хоолой хорсож, амьсгал давчдуулсан угаартай өвлийн урт өдрүүд үргэлжилсээр… Утааны гамшиг нийслэлийг нөмөрч, мянга мянган гэр бүл хүүхдүүдээ ханиад томуу, өвчин зовлонгоос хол байлгах гэж хэрэндээ л тэмцэж буй. Аль чадахаа зориулж байгаа ч хүйтний улиралд дэгддэг ханиад томуу, угаар утаатай хослон хүүхэд гэхгүй томчуудын эрүүл мэндэд ч заналхийлсээр байна. Өвлийн улиралд, ялангуяа арванхоёр, нэгдүгээр сард эмнэлгийн байгууллага ачааллаа дийлэхээ байж эмч нар аргаа барж байна. Тэдний хамгийн найдвартай хэмээн зөвлөж буй арга зөвлөмж нь охид бүсгүйчүүдийг өвөл жирэмслэхгүй байхыг сануулах явдал болжээ.

Нийслэлийн эрүүл мэндийн төвүүдэд өдөрт 4-5 өсөлтгүй жирэмслэлтийн тохиолдол бүртгэгдэж буй. Ураг эндсэн тохиолдлын тоо өвөл, зуны хооронд 3.5 дахин зөрүүтэй байгаа нь агаарын бохирдол эхийнхээ хэвлийд буй үрсийн амийг хэрхэн тасалж буйг харуулж байгаа тод жишээ.

Ажлын шинэ долоо хоног эхэлсэн даваа гаригийн 18.00-17.00 цагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8, 9 дүгээр хорооны нутагт утаан дунд амьдарч буй нийслэлчүүдийн нэгээхэн хэсгийг бага зэрэг ажив. Агаарын чанарын албаны мэдээгээр өдөр бүр Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн өндөр гардаг. Улаанбаатарын утаа, агаарын бохирдол одоогийн байгаа хэмжээнд үргэлжилбэл, өвчлөл, нас баралтын тоо нэмэгдэнэ гэдгийг судлаачид онцлож байгаа. Хүүхэд халуурч, ханиалган, уушгины хатгалгаа тусч байвал агаарын бохирдол хурцаар нөлөөлж эхэлсний дохио гэдгийг эрүүл мэндийн салбарынхан ч сануулсаар….

Орой 18:00 цагт нийслэлчүүдийн амьдрал гудамжинд ид өрнөдөг үе. “Манай хүүхэд шөнжингөө ханиалгаж халуурч хонолоо. Эм уугаад нэмэр алга. Болдог сон бол хөдөө агаарт аваад гарах юм сан. Даанч энэ өр зээлийг хэн төлөх билээ…” гэж ярих залуухан бүсгүй микро автобусанд хэн нэгэнд учирлана.

Өнгөрсөн долоо хоногт агаарын чанарын индекс бохирдол ихтэй зарим хэсэгт 1000 давсан үзүүлэлт зааж байсан. Харин ДЭМБ-аас энэ тоо 500-гаас давбал хүүхэд, хөгшдийг гэрээс гарахгүй байхыг зөвлөдөг. Даанч хоосон хонохгүйн тулд  бүгд л бяцхан үрсээ дагуулж цэцэрлэг бараадуулж орхиод ажлын зүг яарна.

Ажлаа тараад хүүхдээ хичээл сургуулиас нь авахаар яарч буй эцэг эхчүүд, хичээлээ тараад харьж яваа хүүхдүүд… Агаарын бохирдлын голомтод амьдарч буй СХД-ийн иргэд ийн ярьж байна.

СХД-ийн 8 дугаар хорооний иргэн н.Болд:

-Баянхошуунд амьдраад 18 жил болж байна. Анхандаа утаа гайгүй байсан, жил ирэх тусам л бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрч байна. Энэ дарга нар нь утаа багасгана гэж их мөнгө авсан гэж дуулсан. Юу хийдэг юм бүү мэд. Манайх төслийн “Хас” зуухтай. Утаа бага гаргана гээд хоёр жилийн өмнө өгсөн. Нэмэр алга байна. Нүүрс түлж байгаа үед мянган утаагүй зуух тараагаад нэмэргүй гэдгийг нь харцгаалаа. Борлогдохгүй байгаа тэр байрнуудаа хямд үнээр иргэдэд өгчихвөл л утаа багасна байх даа. Ерөнхий сайд тогны үнийг тэглэнэ гэсэн, тэр үр дүн муутай санагддаг. Ялгаагүй л гардаг.

Сэлэнгэ аймгийн оршин суугч н.Зоригоо:

-Хотод ахындаа ирээд хоёр сар болж байна. Өвлийн улиралд нийслэл рүү чиглэлтгүй юм байна. Өтгөн манан татчихсан юм шиг, юм үзэж харахад хүртэл бэрх юм. Хоолой хорсож, ам дотор гашуу дүүгээд хэрэг алга. Энд амьдарч байгаа жирэмсэн эхчүүд, өндөр настнууд л их хэцүү байна даа. Хаа газар нэг таарахаар урдаас нь санаа зовчихдог юм.

СХД-ийн 67-р сургуулийн багш н.Гэрэл:

-Агаарын бохирдол дээд цэгтээ хүрээд байна. Манай сургаалиас хүүхдүүдийг шүүлтүүртэй маск зүүхийг шаардаж байгаа. Зүүж ирээгүй хүүхдийг ангид оруулахгүй гэх алхамыг хүртэл хийсэн. Гэтэл бодит байдал дээр хүүхдүүд зүүхээсээ зүүхгүй нь их юм. Зарим нь зүгээр л шалгуулах үүрэгтэй гэж боддог. Маскаа цааснаас гаргаж үзүүлчихээд буцаагаад хийчихдэг. Хэлбэр төдий гэж ойлгодог хүүхдүүд ч бий.  Болдог бол хэдэн хүүхдээ аваад хотоос гарч хичээл заах юм сан гээд явж одов.

“Ази Фарм” эмийн сангийн Эмийн санч: 

-Сүүлийн долоо хоног  маскны худалдан авалт нэмэгдсэн байгаа. Хүүхдүүдийг цаанаас нь масктай ир гээд шахаад байгаа бололтой. Манайд шүүлтүүртэй маск 9000 төгрөгний үнэтэй зарагдаж байна. Нэг авчих юм бол хоёр өвөл хэрэглэх боломжтой. Дотроо 90 ширхэг шүүлтүүртэй гэлээ.

Орой, өглөөдөө айл өрхүүд гэрээ дулаацуулж, хоол ундаа бэлтгэхээр ид галаа өрддөг. Энэ бол агаарын бохирдол хамгийн дээд цэгтээ хүрдэг үе. Тиймээс нийслэлчүүдийн хувьд гэгээн өглөө гэсэн ойлголт хүйтний улиралд байх боломжгүй гээд шулуухан хэлчихэд буруутахгүй л болов уу.

Өглөөний 08:00 цагийн үед Баянхошууны тойрог орчмоор Зүүнсалаа, Баруунсалаа дөхөх тусам бараан үүлэн дундуур явна уу гэлтэй замаар яваа явган зорчигч ч харагдахгүй өтгөн утаа хөшилдөнө. Уулзварын гэрлэн дохио батарей нь суусан гэрэл шиг бүдэг бадагхан сүүмэлзэнэ. Машинд явахад ч утаа үнэртээд үнэндээ хэцүү.

СХД-ийн иргэн Отгон 

Утааг арилгаж чадахгүй байгаа, үр дүнгүй ажил хийж мөнгө идэхээс өөр зүйл мэддэггүй энэ хүмүүсийг иргэдээ сонсоочээ гэж их хүсэх юм. Төрийн түшээд ард иргэдээсээ дор сэтгэхүйтэй болчих гэж. Одоо тэр ширээ сандал булаацалддаг асуудлаа зогсоох хэрэгтэй.  Хотын захиргааг хотын төвд биш Баяхошуунд авч ирж чадвал нэг шийдэлд хүрэх гарц байна. Нийслэлд эрүүл хүн гэж байхаа болилоо” хэмээн бухимдав.

Хотын төв талбайн зүг харвал юу юугүй асгах гэж буй аадрын бараан үүл шиг өтгөн хар утаа суунаглаж, үзэгдэх орчны байдал хоёр, гурван зуун метрээр хязгаарлагдаж байв.

 

By updown

7 thoughts on “Бараан үүл шиг өтгөн утаанд амьдарч буй нийслэлчүүд ярьж байна”
  1. Ene khotiin darga bolon tuuniig toiron khureelj ajil khiij tsalin avch baigaa nukhduud.eruul mendiin saig .ni niisleliin eruul mendiin gazriin darga .mergejiliin khyalnaltiinnukhduud shuud ajlaa uguud ogtsortsogvol taarnaa

  2. Зураг тавьсанд баярлалаа.Гэхдээ гамшигтай газраас аваагүйд харамсаж б.на.Үүнийг харсан конторынхон”хоргүй утаа”гэж хэлснээ бататгана. Одоо бид 55О тэрбумыг идсэн хулгайчуудын амийг авах хэрэгтэй.Тэдний шунлаас болж хүүхэд багачууд хамгийн ихээр хохирч б.на.Олон хүн утаанаас болж хорвоог орхисон,одоо өвдөж эхэлсэн,ирээдүйд сэтэрэх аюултай б.на.

  3. mongold iim baigaagui, ene syyliin 30 aad jild mongoliin tord suusan odooch baigaa toriin mulguunuud mongol uls, mongoliin ard tymniig mohooloo !!!! yuch hiih chadvargui archaagui malnuudaasaa salah zag boloogui yu, ard tymen er ni oorsdoo buruutai,,,ulsaa hogjyyleh hyn eroosoo songodoggui, huuchin luivarchidaa l songood suudag ulsuud odoo mohloo doo, mongold hyn amdrah ymarch nohzol alga,,,,byh talaaraa zovhon utaach bish

  4. Утаа г бий болгож буй буруутан нь хэн бэ?Бодоод үз бүх зүйлийг төр засагтаа битгий чих.жилд 30000 мянгаар шилжин ирж байгаа хөдөөнийнхний асуудлаа юүний өмнө зогсоох хэрэгтэй.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн