Тэр бүр олны өмнө гардаггүй Их Британийн тагнуулын албаны (MI6) дарга Алекс Ёнгер мэдэгдэл хийж, “Барууныхныг дутуу үнэлэх хэрэггүй” хэмээн ОХУ-д анхааруулжээ. Тэрбээр Даваа гаригт Шотландын Сэнт-Эндрюсын их сургуулийн оюутнуудтай уулзах үеэрээ ийн мэдэгдсэн байна. Алекс Ёнгер дөрвөн жилийн өмнө (MI6) албанд ‘C’ түвшний дарга болсноос хойш хоёр дахь удаагаа л олны өмнө гарсан нь энэ. Түүний илтгэлийн гол сэдэв нь технологийн инновац болон тагнуулын үйл ажиллагааны талаар байв. Алекс Ёнгер хэлэхдээ Их Британийн “дайснууд” уламжлалт арга барилаас илүү хиймэл оюун ухааны ертөнц болон хүний ертөнцийн дундах бүдэг зураасыг давуу талаа болгож байна гэв. Аливаа улсын тагнуулууд түр болон удаан хугацаагаар зорчигч гадаад иргэдийн дундаас өөрсдийн сонирхож буй улс төр, эдийн засаг, цэргийн холбогдолтой мэдээлэл тээгч эсвэл ийм төрлийн мэдээлэлд ойрхон эх сурвалжийг олж холбоо тогтоон судалж цаашилбал элсүүлэх оролдлогыг уламжлалт арга барил гэдэг. Тэгвэл орчин үед хэрэглэгчдийнхээ өмнө хариуцлага хүлээсэн олон нийтийн сүлжээний вэб сайт эрхэлдэг компаниудыг тагнасаар байгаа. АНУ-ын Тагнуулын төв агентлагийн хуучин ажилтан Эдуард Сноуден хэлэхдээ ‘олон нийтийн сүлжээ сайт бол тагнуулын төгс хэрэгсэл” хэмээж байв.

Түүнчлэн тэрбээр гадаадын улсаас ирж буй хорлон сүйтгэх ажиллагаа болон халдлагын талаар ярихдаа энэ оны гуравдугаар сард Салисбури хотноо Оросын экс тагнуулыг химийн зэвсгээр хордуулсан хэргийг иш татан ярьсан байна. Оросын цэргийн тагнуулын хурандаа, 66 настай Сергей Скрипаль болон түүний охин хоёр Английн Солсбери хотын худалдааны төвийн ойролцоо ухаангүй олдсон. Тэднийг “новичок” гэдэг хорт хийгээр хордуулсан гэж мэдээлсэн бөгөөд ОХУ-ын засгийн газрыг буруутгасан юм. Их Британийн талаас халдлагын сэжигтнүүдийг харуулсан хяналтын камерын бичлэгийг дэлгэсний дараа олон улсад ОХУ-ын дипломатуудыг нутгаасаа хөөн гаргасан юм. Дэлхийн 26 улс Оросын 150 гаруй дипломат ажилтныг нутаг орноосоо гаргасны дотор АНУ дангаараа 60 дипломатчийг хөөсөн байв.

Эх сурвалж: news.mn

By updown

2 thoughts on “Барууны тагнуулыг дутуу үнэлэх хэрэггүй гэв”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн