Бидний эргэн тойронд цаг тутамд төрөл бүрийн хог хаягдал гардаг. Хэдийгээр хогоо ангилах тал дээр монголчууд бид асуудалтай ч зарим тохиолдолд хог бидний амьдралд хэрэгцээтэй зүйл болохыг мэдэж авдаг. Тухайлбал ундаа, усны хуванцар савыг янз бүрээр чимэглээд лааны суурь, ваар, үзэг балны сав гэхчлэн юу ч болгон хувиргаж болно. Харин цаасан хайрцгийг ихэвчлэн шалны хулдаас болон хивсэн дор дэвсэж ашиглаж л болно гэж боддог. Тэгвэл өөрөөр ашиглах олон арга бий. Тэдгээр аргуудыг сэдэхийн тулд дорх бичлэгээс яагаад санаа авч болохгүй гэж. Том, жижиг ямар ч хайргийг хаяхаасаа өмнө үүнийг үзээрэй.