Лондонд 16 сая фунт үрсэн банкирын эхнэрийг баривчилжээ

Азербайжаны засаг захиргааны хүсэлтээр Лондоны магистратын шүүх Азербайжаны банкир асаны эхнэр Замира Хажиеваг саатуулжээ. Баривчилгааны дараа түүний баялгийн эх сурвалжийг тодорхойлох ёстой гэдгээ тайлбарласан байна. Британичууд зөвхөн Лондоны Harrods их дэлгүүрт 16 сая фунт стерлинг үрсэн Замира Хажиеваг улсаасаа хөөн гаргаж болзошгүй байна.

Цагдаагийн ажилтнууд түүнийг өнгөрсөн долоо хоногт саатуулсан бөгөөд хууль бусаар хөрөнгөжсөн хэрэгт буруутгаж байгаагаа Вестминстерийн магистратын шүүх мэдээлсэн байна. Түүнийг саатуулсан шалтгаан нь Британиас зугтан гарч болзошгүй гэж үзэж байгаа бол харин өмгөөлөгч нь Замира Хажиеваг Британиас явах ямар бодолгүй, хүүхдүүд нь тэнд байдаг учир гэрийн хорионд оруулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гарган өгчээ.

Үүний дараа шүүх 55 настай Хажиеваг 500 мянган фунт стерлингийн барьцаатайгаар Найтсбриж дэх гэрт нь саатуулахыг зөвшөөрсөн байна. Гэсэн ч гомдол гаргагч тал нэхэмжлэл гаргасан тул одоогоор түүнийг түр саатуулсан хэвээр байгаа гэнэ.

Хажиева бол Азербайжаны Олон улсын банкны тэргүүн асан Жахангир Хажиевын эхнэр юм. Түүний нөхөр 2016 онд мөнгө шамшигдуулсан, луйвар хийсэн хэргээр Бакуд 15 жилийн хорих ял аваад байгаа.

Хажиева бол Британийн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлаг (NCA)-ийн хүсэлтээр баялгийнх нь эх үүсвэрийг тогтоохоор болж байгаа анхны гадаад иргэн эмэгтэй болж байна. Тэрбээр баян тансаг амьдралаараа хууль сахиулах байгууллагынхны анхаарлын төвд ороод байжээ. Британийн засаг захиргаа түүнийг Лондонд 22 сая фунт стерлинг буюу 28,5 сая ам.долларын үл хөдлөх хөрөнгийг санхүүгийн ямар эх үүсвэрээр худалдан авсан болохыг шаардаж байна.

Хажиева гадаад дотоод руу нисэхдээ дандаа бизнес ангиллаар нисдэг байсан. Сүүлийн 10 жилд Лондоны Harrods их дэлгүүрт 16 сая орчим фунт стерлинг буюу өдөрт дунджаар 4000 гаруй фунт стерлингийн худалдаа хийж байсныг ч хуулийнхан тогтоогоод байна.

Энэ сарын 4-нд NCA-гаас Хажиевагийн үнэт эдлэлүүдийг хураан авч, Christie’s дуудлага худалдааны ордноор урьдчилсан үнэлгээ хийлгэхэд 400 мянга гаруй фунт стерлингийн үнэд хүрчээ. Үүнээс Boucheron-ыиндранил, рубин сондор нь л гэхэд 120 мянган фунт стерлинг, Van Cleef&Arpels-ын сондор л гэхэд 20 мянган фунт стерлингээр үнэлэгдэж байв.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

5 thoughts on “Лондонд 16 сая фунт үрсэн банкирын эхнэрийг баривчилжээ

  1. Нэргүй 2018-11-08 17:29 at 17:29

    Azerbayjani ard tumench mundag yumaa

    Хариулах
  2. Нэргүй 2018-11-08 17:38 at 17:38

    Хаяад үхэхээс хойш ийм их шуналаар яадаг байнаа. Өвчин л байдаг байхдаа. Ядарсан хүмүүс, хүүхэд хөгшдийг тэтгэсэн бол хүн болж төрсний гавьяа шүү дээ.

    Хариулах
  3. Нэргүй 2018-11-08 20:28 at 20:28

    Manai bayachuudad xeze ingej vilchilex boloo

    Хариулах
  4. монгол өхүн 2018-11-08 22:48 at 22:48

    манай монголын шүүх цагдаа прокурор хэзээ ийм шударга болох бол эрх мэдэлтнүүдиын өмнө гөлөг болж бөгсийг нь долоож жирийн иргэнийг хаан ноён шиг дээрэлхэж .хууль ярьж онгирдог энэ том ялгаа хэзээ арилах бол доо мэдэхгүй улс шиг улс байэ хууль шиг хуультай болох юмсан

    Хариулах
  5. Өвөө 2018-11-09 08:02 at 08:02

    Манай нөгөө муу ерөнхий сайд байсан нөхөр хэн билээ Балаг билүү Баяр билүү нэг архичин нөхөр байдагдаа тэрийг Америкаас хөрөнгө мөнгө үр хүүхэдтэй авчирч шоронд нь хийж шөлийг нь уулгах хэрэгтэй байна

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн