Харилцаа холбооны зохицуулах хороо нь Стандартчилал хэмжил зүйн газраас “Бүтээгдэхүүний баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэл MNS ISO/IEC 17065:2013” стандартын дагуу баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийг 2014 онд авч Мэдээлэл харилцаа холбооны төхөөрөмжийг баталгаажуулах үйл ажиллагаа явуулж байна.
Монгол Улсын “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хууль 2018 оны 07-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газраас “Бүтээгдэхүүн, үйлчилгээг тохирлын баталгаатайгаар Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журам”-ыг 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 291 дүгээр тогтоолоор баталлаа. Уг журмын 1-р хавсралт болох “Тохирлын үнэлгээнд заавал хамруулах бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалт”-д мэдээлэл харилцаа холбооны дараах төхөөрөмжүүд хамрагдсан. Үүнд:
№ | Бүлэг | Зүйл | Барааны ерөнхий нэршил |
1 | 85 | 85.17 |
Телефон аппарат (үүрэн сүлжээ, эсвэл утасгүй бусад сүлжээний зориулалтын телефон орно); зүйл 84.43, 85.25, 85.27 буюу 85.28-ын дамжуулах, эсвэл хүлээн авах аппаратаас бусад, дуу, дүрс буюу бусад мэдээллийг дамжуулах, эсвэл хүлээн авах төхөөрөмж (утсан буюу утасгүй сүлжээ (жишээ нь: дотоод сүлжээ /LAN/, гадаад сүлжээ /WAN/- ний төхөөрөмж орно)) (зүйл 8517.62.10, 8517.62.20-д зааснаас бусад орно)· Телефон аппарат (үүрэн сүлжээ эсвэл утасгүй бусад сүлжээний зориулалтын телефон орно) · Шугамын телефон аппарат (гар харилцуур нь утасгүй) · Үүрэн сүлжээ эсвэл утасгүй бусад сүлжээний зориулалтын телефон · Дуу, дүрс эсвэл бусад мэдээллийг дамжуулах эсвэл хүлээн авах бусад төхөөрөмж (утсан эсвэл утасгүй сүлжээ) жнь: дотоод сүлжээ /LAN/, гадаад сүлжээ /WAN/-ний төхөөрөмж · Суурин станц · Мультиплексер, дамжуулагч, хүлээн авагч, конвертер |
2 | 85.25 | Радиогийн өргөн нэвтрүүлэг, телевизийн өргөн нэвтрүүлэг дамжуулах аппарат (корпуст нь хүлээн авах, дуу бичих, сэргээх аппарат угсрагдсан эсвэл угсрагдаагүй); телевизийн камер, дижитал камер болон видео бичлэгийн камер | |
3 | 85.26 | Радиолокатор (радар)-ын аппарат, радионавигацийн тусламжийн аппарат болон радиогийн алсын удирдлагын аппарат· Радиолокатор (радар)-ын аппарат
· Радионавигацийн тусламжийн аппарат · Радиогийн алсын удирдлагын аппарат |
|
4 | 85.27 | Радиогийн өргөн нэвтрүүлэг хүлээн авах аппарат (корпуст нь дуу бичих, сэргээх аппарат, эсхүл цаг угсрагдсан, эсвэл угсрагдаагүй) (зүйл 85.27-д заасан гадны эх үүсвэрээс тэжээл авахгүйгээр ажиллах боломжгүй, тээврийн хэрэгслийн зориулалттай радиогийн өргөн нэвтрүүлэг хүлээн авагч орно)· Гадны эх үүсвэрээс тэжээл авахгүйгээр ажиллах боломжгүй, тээврийн хэрэгслийн зориулалттай радиогийн өргөн нэвтрүүлэг хүлээн авагч | |
5 | 85.28 | Телевизийн нэвтрүүлэг хүлээн авах аппаратгүй монитор болон проектор; телевизийн нэвтрүүлэг хүлээн авах аппарат (корпуст нь радиогийн нэвтрүүлэг хүлээн авах, дуу, видео бичлэг хийх, сэргээх аппарат угсрагдсан, эсвэл угсрагдаагүй)· Телевизийн нэвтрүүлэг хүлээн авах аппарат (корпуст нь радиогийн өргөн нэвтрүүлэг хүлээн авах, дуу, видео бичлэг хийх, сэргээх аппарат угсрагдсан эсвэл угсрагдаагүй) |
Эх сурвалж: ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО